ОРЧУУЛГЫН АЖЛЫН ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛНЭ ҮҮ

Глоб Интернэшнл Төвөөс англи хэлнээс монгол хэл рүү хийх орчуулгын ажилд үнийн санал ирүүлэхийг хүсье. 


Нийт хуудасны тоо: 380. Нэг бүхэл ажил гэж тооцно. 

Хийж гүйцэтгэх хугацаа: 2024 оны 07-р сарын 25-наас 08-р сарын 21-ний 18.00 цаг 

Орчуулгын ажлын сэдэв: 

• “Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний талаар хууль тогтоогч, боловсруулагчдад зориулсан гарын авлага”

• “Нийгмийн эгэх хариуцлага, түүнийг хэрэгжүүлэх олон улсын тэргүүн туршлагын эмхэтгэл, гарын авлага”. 

• “Орон нутгийн иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын хамтын ажиллагаа, түншлэл, олон ургальч үзлийг төсөл, үйл ажиллагаандаа үр дүнтэйгээр шингээх нь”

• “Ядуурал, байгаль орчин, тогтвортой хөгжлийн зорилтуудын талаар хэрхэн зөв мэдээлэх вэ” гарын авлага

• “Орон нутгийн иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийн байгууллагын ажиллагсдын аюулгүй байдлыг хангах нь” сургалтын материал


Үнийн саналд дараах зүйлийг тусгасан байна. Үүнд 


1 хуудсыг үнэлэх шалгуур (мөрийн тоогоор, эсвэл үгийн тоогоор гэх мэт)

1 хуудсыг орчуулах үнэ

Мэргэжлийн, ялангуяа хууль, эрх зүйн мэргэжлийн, бичгийн орчуулга хийж байсан туршлага

Ажлыг цаг тухайд хийж гүйцэтгэх эсэхийг илэрхийлсэн байх

Харилцах утас: 99301206

цахим шуудан: boldmaa.globe@gmail.com