ТВ5-д олимпийн хорооны хүндэт өргөмжлөл гардууллаа

Євлийн олимпийн XX тоглолтыг Италийн Турин хотноо зохион байгуулсан Олон улсын олимпийн хороо өвлийн олимпийг сурвалжилж дэлхий даяар сурталчилж байгаа телевизvvдийн Олимпизмд оруулсан хувь нэмрийг нь vнэлж өргөмжлөл гардуулсан юм. Орон орны 200 гаруй телевизээс энэ нэр хvндтэй шагналыг Шинэ Зеландыг ТVNZ, Хятадын CCTV, Монголын ТВ-5 телевиз хvртэж Олон улсын Олимпийн хорооны дарга Жак Роггийн гараас өргөмжлөл гардан авчээ.

Олон улсын олимпийн хорооны хорооны хvндэт өргөмжлөл гардуулах ёслолд Олон улсын олимпийн хорооны гишvvн Ш.Магван байлцсан байна. Энэ шагнал зөвхөн ТВ5 гэлтгvй 30 жил тасралтгvй олимпийн наадамд оролцсон Монголын баг тамирчдад урам хайрласан шагнал байлаа. Монголын анхны интернэт телевиз “ТВ5” телевиз хоёр жилийн өмнө олимпийн өлгийн нутаг Грекээс зуны олимпийн наадмыг 26 хоног vзэгч олондоо хvргэсэн. Мөн Зvvн Азийн наадмыг Макаогоос 10 хоног шууд дамжуулсан байна. Энэ удаад 82 орны тамирчин хурд хvч, авхаалж самбаагаа цас мөсөн дээр сорьж байгаа өвлийн олимпийн наадмыг Италийн Туринээс сурвалжлах багийнхаа тусламжтайгаар шууд дамжуулж байгаа нь энэ нэр хvндтэй шагнал хvртэхэд хvргэсэн байна.

Эх сурвалж: Монголын мэдээ 2006.2.22