Дархан-Уул аймгийн олон нийтийн мэдээллийн “ОРХОН” радиогийн сурвалжлагч Т.Баярцогтийг 2006 оны 5-р сарын 24-нд тус аймгийн Шарын гол сумын нутагт шохой боловсруулах vйл ажиллагаа эрхэлж байгаа “Цавчир” ХХКомпаний vйлдвэрлэлийн vйл ажиллагааг сурвалжлах урилгын дагуу төвийн болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслvvд тухайлбал “ТВ-9” телевиз, “Зууны мэдээ” сонин, ”МОНЦАМЭ” агентлаг, Дархан-Уул аймгийн “DBS”,”ЛХА” ТВ-ийн сурвалжлагч нартай хамт очиход компанийн менежер Ш.Мөнхцэцэг бусад сурвалжлагч нарыг оруулсан мөртөө Т.Баярцогтийг vйлдвэрлэлийн талбайдаа нэвтрэх зөвшөөрөл өгөлгvй буцаажээ.
“Цавчирт”, “Дар-Ман” зэрэг аж ахуйн нэгжvvд нь, шохой олборлож авч байгаа газартаа нөхөн сэргээлт хийлгvй, байгаль орчинд хор учруулж байгаа талаархи баримтыг байгаль орчны мэргэжилтнууд, орон нутгийн иргэдийн ярилцлагаар хvргэсэн “Байгальд халтай цагаан утаа” нэртэй радио нэвтрvvлэг 2005 оны 8-р сарын 19, 20-ны өдрvvдэд “ОРХОН” радио бэлтгэн явуулсан байна. Энэ сурвалжлагын мөрөөр Дархан-Уул аймгийн Байгаль Хамгаалах Албанаас дээрх байгууллагуудад 2005.09.20-нд хариуцлагын арга хэмжээ авч, 100 000 - 150 000 төгрөгийн торгууль ноогдуулжээ.
Анхаарал татсан vйл явдлын тухай vнэн бодитой мэдээлэл авах гэсэн олон нийтийн эрэлт хэрэгцээ хангах vvргийг сэтгvvлчид буюу хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөртөө хvлээдэг. Энэхvv vvргээ гvйцэтгэхийн тулд хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь мэдээллийг эрж хайх, боловсруулах, олон нийтэд тvгээх гэсэн vндсэн vйл ажиллагаа явуулдаг.
Брюссель хотноо төвтэй, дэлхийн 120 гаруй орны сэтгvvлчдийг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын сэтгvvлчдийн холбооноос баталсан Сэтгvvлчдийн баримтлах зарчим ба Монголын Сэтгvvлчдийн Нэгдсэн Эвлэлийн ёс зvйн дvрэмд “Vнэнийг эрхэмлэж, vнэнийг мэдэх гэсэн олон тvмний эрхийг хvндэтгэх нь сэтгvvлч хvний нэн тэргvvний vvрэг гэж заасан байдаг:
Монгол Улсын Эрvvгийн хуулийн тусгай ангийн 139 дугаар зvйлд “Єөрийн болон бусдын ашиг сонирхолыг хөндсөн аливаа мэдээллийг нийтэд тараах, эсхvл тараалгахгvй байхын тулд сэтгvvлчийн хуульд нийцсэн мэргэжлийн vйл ажиллагаанд саад хийсэн тохиолдолд хариуцлага хvлээлгэхээр заасан. Ажил vvргээ гvйцэтгэж яваа сэтгvvлчийн мэргэжлийн эрхийг зөрчиж, мэдээлэл өгөхөөс татгалзсан явдал дээрх эрvvгийн хуулинд заасан гэмт хэргийн бvрэлдэхvvн хангасан байхыг vгvйсгэхгvй.
Сэтгvvлчийн мэдээлэл хайх, боловсруулах, тvгээх vйл ажиллагаанд хэн нэгэн хөндлөнгөөс оролцох нь олон нийтийн vнэн бодитой мэдээлэл хvлээн авах эрхийг ноцтой зөрчиж байгаа хэрэг бөгөөд гэм буруутай этгээдvvдэд хариуцлага хvлээлгэхийг “Цавчир” ХХКомпанийн удирдлагад хандан Глоб Интернэшнл ТББ шаардаж байна.
"Глоб Интернэшнл" нь 1999 онд байгуулагдсан, Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний олон улсын сvлжээний гишvvн, мэдээллийн болон хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хөхиvлэн дэмжих чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм.