УИХ-аар татварын багц хууль хэлэлцэж буйтай холбогдуулан ТББ-ын татварын зохицуулалтын талаар Монголын төрийн бус байгууллагууд (ТББ) санал бодол, дуу хоолойгоо нэгтгэж дараахь тодорхой саналуудыг УИХ-ын гишvvдэд хvргэж байна.
1.Нийгэмд vйлчилдэг ТББ-ын орлогыг албан татвараас чөлөөлөх. Єөрөөр хэлбэл, Засгийн газрын өргөн барьсан ААНБОАТ-ын хуулийн төслийн 16.1.3.-д нийгэмд vйлчилдэг ашгийн бус хуулийн этгээдийн зарим орлогыг албан татвараас чөлөөлөхөөр заасан заалтыг дараахь байдлаар өөрчлөн томъёолох саналтай байна. Vvнд:
“16.1.3. нийгэмд vйлчилдэг төрийн бус байгууллагын дараахь орлого:
16.1.3.1. дvрэмд заасан vйл ажиллагаанаас олсон орлого;
16.1.3.2. аж ахуйн vйл ажиллагаа эрхэлж олсон орлого (vvнээс олох орлогыг дvрэмд заасан vйл ажиллагаанд зарцуулах);
16.1.3.4. бусдын өгсөн мөнгөн болон мөнгөн бус хэлбэрийн хандив;
16.1.3.5. хvмvvнлэгийн болон буцалтгvй тусламж;
16.1.3.6. бусдаас vнэ төлбөргvйгээр шилжvvлэн авсан эд хөрөнгө;
16.1.3.7. гишvvний татвар;
16.1.3.8. vл хөдлөх хөрөнгө бусдад тvрээслvvлсний орлого нь дvрэмд заасан vйл ажиллагаанд зарцуулагдсан тохиолдолд;
16.1.3.9. нийгэмд ашиг тустай vйл ажиллагаа явуулсны нь төлөө төрөөс vзvvлсэн санхvv, эдийн засгийн тусламж;
16.1.3.10. хууль тогтоомжийн дагуу олсон бусад орлого.”
2.Хуулийн этгээдийн нийгэмд vйлчилдэг ТББ-д өгсөн хандивыг татвар ногдох орлогоос хасч тооцох заалтыг шинээр нэмэж оруулах. Хандивлагчийн албан татвар ногдох жилийн орлогоос нийгэмд vйлчилдэг ТББ-д өгсөн хандивын нийт дvнгээр тооцон хасч татварын хөнгөлөлт vзvvлэх заалт оруулах. Єөрөөр хэлбэл, Засгийн газрын ААНБОАТ-ын хуулийн төслийн “Албан татвар ногдох орлогоос хасагдах зардал” гэсэн 12 дугаар зvйлд дараахь агуулга бvхий заалт шинээр нэмэх:
“ ... Нийгэмд vйлчилдэг төрийн бус байгууллагад хуулийн этгээдийн өгсөн мөнгөн болон мөнгөн бус хэлбэрийн хандив; Албан татвар ногдох орлогоос хасагдах хандивын дvн тухайн татвар төлөгчийн татвар ногдох орлогын 30 хувиас хэтрэхгvй байна.”
3.Хvн амын орлогын албан татварын хуулийн төсөлд 1%-ийн татварын заалтыг шинээр нэмэж оруулах. Єөрөөр хэлбэл, ХАОАТ-ын хуулийн төсөлд дараахь агуулга бvхий хэсгийг хөндлөнгийн заалт болгон нэмэх:
“МУ-д оршин суугч татвар төлөгч нь ХАОАТ-ын хуулийн 8 дугаар зvйлийн 1 дэх хэсэгт заасан орлогод ногдох жилийн татвараас 1%-тай тэнцэх татварыг нийгэмд vйлчилдэг аль нэгэн ТББ-д шилжvvлvvлэхээр тусгайлан нэр зааж тодорхойлно.”
МОНГОЛЫН ТЄРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУД
(Энэхvv Мэдэгдлийг Ардчиллын Боловсрол Төв эмхэтгэн нэгтгэж
Гэр бvлийн сайн сайхны нийгэмлэгийн санхvvжилтээр хэвлэн нийтлvvлэв)
1. Ардчиллын Боловсрол Төв
2. Ариун санаа ТББ
3. “Бэр цэцэг” холбоо
4. Газар тариалан хөгжvvлэх сан
5. Глоб Арт төв
1. Глоб Интернэйшнл ТББ
2. Гvнж төв
3. ДОХ-той тэмцэх Vндэсний Сан
4. Дундговь аймгийн Оюутны Холбоо
5. “Дэвжээ” бөх судлалын холбоо
6. Зориг сан
7. Зохистой хөгжлийн жендер төв
8. Иргэдийн альяанс төв
9. Иргэний боловсролын төв
10. Либерал Эмэгтэйчvvдийн Оюуны Сан
11. МИДАС ТББ
12. Монг.Ажил олгогч Эздийн нэгдсэн холбоо
13-46. Монг. Байгаль орчны ТББ-уудын Холбоо (33 ТББ)
47. Монг. бизнес эрхлэгч эмэгт-дийн холбоо
48-61. Монг. Гэр бvлийн сайн сайхны нийгэмлэг, 13 салбар
62. Монголын Залуучуудын Холбоо
63. Монгол Зөн ТББ
64. Монголын Мэдээллийн Сvлжээ
65. Монг. мэрг.удирд-ын ня-бо-дын инст-т
66. Монголын Оюутны Холбоо
67. Монг. өрхийн эмч нарын итгэмж-дсэн холбоо
68. Монголын Скаутын холбоо
69. Монголын Татвар төлөгчдийн холбоо
70. Монгол удирдагч сан
71. Монголын Улаан Загалмай Нийгэмлэг
72. Монголын Урлагийн Зөвлөл
73-85. Монг. Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Байгууллагуудын Нэгдсэн Холбоо (12 ТББ)
86. Монг. Хөгжлийн бэршээлтэй иргэдийн Чөлөөт Vйлдвэрчний Эвлэл
87. Монголын Хөгжлийн Гарц ТББ
88. Монг. Хөдөлмөр Хамгаалал Хөд-н
89. Монголын хуульч эмэгтэйчvvдийн холбоо
90. Монголын Хvнсчдийн Холбоо
91. Монголын хvvхдийн эрхийн vнд. төв
92. Монг. Хvvхэд Залууч. Хөгжлийн Сан
93. Монг. хэрэг-дийн эрх ашгийг хамг-х холбоо
94. Монголын Эмэгтэйчvvдийн Сан
95. Монголын Эмэгтэйчvvдийн Холбоо
96. Монголын Эрэгтэйчvvдийн Холбоо
96. Мэдээллийн “Орхон-21-р зуун”
97. Нийгмийн хөгжил төв
98. Нээлттэй нийгэм форум
99. Оюунтvлхvvр сан
100-118. Ємнөговь аймгийн ТББ-ууд (18 ТББ)
119. Сонгогчдын боловсрол төв
120. Толгойт ТББ
121. Улс төрийн боловсролын академи
122. Уугуул хөдөлгөөн
123. “Хараа” Залуучуудын нийгэмлэг
124-140. Ховд аймгийн ТББ-ууд (16 ТББ)
141. Хөдөөгийн эм. хөгжлийг дэмжих сан
142.Хvний Эрх Хөгжил Төв
143. Хvvхдийг хvчирх-ээс хамгаалах төв
144. Хvчирхийллийн Эсрэг Vндэсний Төв
145. Хэвлэлийн хvрээлэн
146. Эрх чөлөө төв
147. Эмнести интернэшнл
148. Эмэгтэй удирдагч сан
149. Эрс шинэчлэл хөдөлгөөн
150. Ядуурлыг бууруулахад боломж олгох сан