/МУИС-ийн сэтгvvл зvйн докторант Б.Тогтохбаяр/
Манай өнөөгийн тогтмол хэвлэлvvдийн нийтлэлийн бодлогод жендерийн тэгш байдал зохистой хэмжээгээр хангагдаж чадахгvй байна. Нийт сонинуудын мэдээ, мэдээллийн баатруудыг хvйсийнх нь хувьд судлан vзэхэд эрэгтэйчvvд 80%, эмэгтэйчvvд 20%-ийг эзэлж байна.
Энэ 20 %-ийг эзэлж буй эмэгтэйчvvдийн ихэнх нь мисс, загвар өмсөгч, дуучин, жvжигчийн гэх мэтийн урлаг соёлын цөөхөн мэргэжлийг хамарсан, шийдвэр гаргах эрх мэдэл багатай, нийгмийн хөгжилд шууд хувь нэмэр оруулагч, баялгийг бvтээгч бус бvлэг давхаргынхан байна.
Харин хэвлэлийн баатар эрэгтэйчvvд нь улстөрчид, удирдагчид, эрдэмтэн, зохиолч, бизнесмен, бөхчvvд зэрэг нийгэмд хамгийн их идэвх, нөлөөтэй бvлгийнхэн байна. Мөн хэвлэлд эмэгтэйчvvдийн талаар нийтлэгдэж байгаа мэдээллийн 30 гаруй хувьд нь тэднийг зөвхөн хvйсийнх нь хувьд ялгаварлан гадуурхсан өнгө аястай байгаа нь хvний эрхийн зөрчил юм. Тvvнчлэн эмэгтэйчvvдийн дундаас нийгмийн амьдралд хамгийн идэвхтэй оролцдог хэсэг буюу улстөрч эмэгтэйчvvдийн талаархи мэдээллийн 70 гаруй хувийг сөрөг мэдээ эзэлдэг ажээ.
Vvний учир шалтгаан юу вэ?
Юуны өмнө онолын уг сурвалжаас учир шалтгааныг эрэх нь зvйтэй юм.
Феминист философичид эмэгтэй хvний шоовдорлогдмол байдлыг тайлбарлахдааа эрэгтэйчvvдийн vзэмжээр хэдэн мянган жилийн туршид бvтээгдсэн нийгэм соёлын тогтолцоонд эмэгтэй хvн өөрөө “ондоон” байдаг.
Ялангуяа төрөх vvрэг гvйцэтгэдэггvй тийм хvйстэн буюу эрэгтэйчvvдэд л байдаг “хvчирхэг, эр бяртай, бие даасан, хараат бус” чанаруудыг жинхэнэ хvний дээд чанар гэсэн vнэлэмж нийгэмд тогтсон байдаг. Гэтэл эмэгтэй хvний эмзэг, мэдрэмтгий, хараат, өрөвч, энэрэнгvй чанарыг хvний чанар гэж vнэлдэггvй. Энэ нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр эмэгтэй хvний дvр төрхийг сөрөг талаас нь тусгах vзэл баримтлалын vндэс суурь болдог байна.
Нэгэнт хvн төрөлхтний бvтээсэн нийгэм соёлын тогтолцоо бvхэлдээ эрэгтэйчvvдийн бvтээл буюу патриархал шинжтэй учраас эмэгтэйчvvдийг ялгаварлах, шоовдорлох vзэгдэл ертөнцийн хаана ч жам ёсны зvйл мэт байсаар ирсэн.. Харин 1960-аад оноос баруун европ, АНУ-д хар арьстнуудын иргэний эрхийн төлөө тэмцэгчдийн , дайныг эсэргvvцэгчдийн , эмэгтэйчvvдийн тэгш эрхийн төлөөх гэсэн 3 хөдөлгөөн маш эрч хvчтэй гарч ирсэн байна. Эмэгтэйчvvдийн хөдөлгөөний гол зорилго нь нийгэм дэх эмэгтэйчvvдийн шоовдор буюу /маргиналь/ байдал, нийгэм, гэр бvлд эрэгтэйчvvдийн дараахь хоёрдагч байр суурьтай гэсэн хэвшмэл ойлголтыг шvvмжилж , энэ хоцрогдсон vзлийн нийгмийн vндсийг илрvvлэх явдал байжээ.
Өнөөг хvртэл vргэлжилсээр байгаа патриарх нийгэм нь улс төр, эдийн засаг, шашин, уламжлалт зан заншил, соёлд тулгуурласан vнэлэмжтэй байдаг. Иймээс эрэгтэйчvvд нийгмийн бvх vйл явдлын субьект болж , эмэгтэй хvний vvрэг зөвхөн гэр бvл, хувийн амьдралын хvрээнд vлддэг.Бvр эртний Грек , Ромын vеэс л хот улсын ардчиллын vр шимийг хvртэгчид нь зөвхөн эрэгтэй, чөлөөт иргэд байсан. Харин эмэгтэйчvvд болон боолчуудад энэ эрхийг эдлэх боломж байгаагvй юм.
Монголын хувьд Азийн орнууд дотор соёл уламжлалын хувьд эмэгтэйчvvдэд харьцангуй ээлтэй гэж өөрсдөө vзсээр ирсэн. Гэвч өнөөг хvртэл хадгалагдаж ирсэн соёл уламжлалын бvхий л хvрээнд эмэгтэйчvvдийг төрөл бvрээр ялгаварласан хандлагуудын нэлээд хувь нь хvмvvсийн ухамсар сэтгэхvйд хадгалагдсаар байна.
Тухайлбал:
-Гэр бvлийн харилцаанд / Хог асгах, гэрийн ажил хийвэл эр хvний хийморь гутдаг. Эрэгтэй хvvхэд гал голомтоо залгамжилдаг,
- Төрийг vзэх vзэлд /Төрийн хар хvн гэх мэтээр төрийн талаархи vзэл хандлага эр хvйстэнд хамаардаг/
-Шашны зан vйлд /Эмэгтэй хvн гарахыг хориглодог уул, овоо, эм хvн шулмын язгууртай гэхчлэн уламжлалт ойлголтууд /
-Соёлын уламжлалд /Эрийн гурван наадамд дан эрэгтэйчvvд оролцдог байсан, vндэсний бөхийн дэвжээнд эмэгтэй хvн гарахыг хориглодог/
-Ардын аман зохиол, зvйр цэцэн vгэнд /Эм хvний vс урт ухаан богино
Янтгар хатан зарга шvvдэггvй
Ямаан толгой ямбанд ордоггvй
Тэмээн толгой ямбанд ордоггvй
Тэнтгэр хатан зарга шvvдэггvй
Эр муу ч эмийн дээр
Эмээл муу ч морин дээр /
Энэ vзэл хандлага нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийтлэлийн бодлогод нөлөөлсөөр байгаа нь эмэгтэйчvvдийн талаархи хэвшмэл ойлголт / стереотип/ олон нийтийн сэтгэхvйд амь бөхтэй хадгалагдахад нөлөөлж байна.
Єнөөдрийн манай хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийтлэлийн бодлогод жендерийн талаас нь ажиглалт хийж vзэхэд дараахь чиглэлээр эмэгтэйчvvдийг ялгаварлан гадуурхсан агуулгатай мэдээ, мэдээлэл илvv давамгайлж байна.
Тухайлбал:
1. Vндэсний уламжлалт vнэлэмж
2. Шашны зан vйл
3. Ёс заншил
4. Сексийн зугаацуулагч/обьект/
Жишээ татъя.
1. Үндэсний уламжлалт vнэлэмж
Эртнээс нvvдэлчин ахуйн хэлбэрээр амьдарч ирсэн монголчуудын уламжлалт vнэлэмж ёсоор vндэсний бөхийг дээдэлдэг сэтгэлгээ. Энэ хандлагад суурилан vндэсний бөхийн сэдэвт мэдээ, мэдээлэлд эмэгтэйчvvдийг хvйсийнх нь хувьд ялгаварлан гадуурхсан өнгө аяс, хандлага багагvй агуулж байна.
Тухайлбал Бөхчvvд vндэний хувцас сурталчилсан шоуг сурвалжлахдаа “Монгол бөхийн ариун дагшин дэвжээн дээгvvр эмс, охид гvйлгэж бузарлав”, Сумогийн нэгэн башёд Асашёорюv Дагвадорж амжилт муутай барилдсан тохиолдолд “Их аварга уртын дуучин С.Цогтсайханд дэмбээдэж хожигдсоноос хийморь лvндаа нь гутжээ” гэхчлэн бичсэн нь vндэсний уламжлалт vзэл хандлагын илрэл юм.
2.Шашны зан vйл
Сvvлийн жилvvдэд уламжлалт буддын шашин, болон хязгаарлагдмал хvрээнд бөө мөргөл сэргэж, бусад шашин ч эрчимтэйгээр дэлгэрч байна. Ялангуяа манай уламжлалт шашны зарим зан vйл, сургаальд эмэгтэй хvнийг ялгаварлан гадуурхсан элемент байдаг нь сэргэж, тvvнийг нь ОНМХ шvvрч аван сурталчлах боллоо.
Жишээлбэл: 2001 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн vеэр АН-аас нэр дэвшигч Р.Гончигдоржийн сурталчилгааны штабаас тараасан мэдээлэлд тэргvvн хатагтай “О.Оюунбилэгийг эмэгтэй хvн гардаггvй Отгонтэнгэр уулын овооны тахилгад оролцсоноос болж лус догшрон улс орон даяар зуд нvvрлэлээ” гэсэн утгатай суртал ухуулгын мэдээллийг удаа дараа тарааж хvний эрхийн ноцтой зөрчил гаргаж байв.
Мөн “Хvмvvс” сонины өнгөрсөн оны нэгэн дугаарт хийлч Дэлгэцэцэгийн бурхны ном судар дээр нvцгэн сууж клип хийлгэсэн нvглийг цайруулах гэж Гандантэгчинлэн хийдийн лам нар 2 шөнө дараалан ном хурав” гэсэн мэдээ нийтлэгджээ.
Энэ мэтээр томоохон сонинууд, улс төрийн нам хvчин хvртэл санаатай болон санамсаргvй байдлаар шашны зан vйлийн зарим элементийг ашиглан эмэгтэйчvvдийг хvйсийнх нь хувьд дорд vзсэн гадуурхсан өнгө аястай, шууд утгатай мэдээ, мэдээлэл тvгээсээр байна.
3.Ёс заншил
Эрэгтэй хvvхэд голомт залгадаг, охин хvvхэд хvний хvн болдог, эмэгтэй хvн нөхрөө даган хvний хvн болдог гэх мэт монголын уламжлалт зан заншилд vндэслэн эмэгтэйчvvд, охидыг ялгаварласан агуулгатай мэдээ ч цөөнгvй цацагддаг.
Тухайлбал АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Бушийн айлчлалын vеэр нэгэн ТВ-ээр Ерөнхийлөгч Бушийн албан ёсны намтраас мэдээ бэлтгэсэн сурвалжлагч эмэгтэй Ж.Бушийнх 2 охинтой” гэсэн хэсэгт өөрөө нэмэлт тайлбар хийн “Ноён Ж.Буш голомт залгамжлах хvvгvй ч 2 ихэр охинтой юм байна” гэж хvний эрхийг дээдэлдэг орны Ерийнхийлөгчийн гэр бvлийн талаар хvний эрх зөрчиж ялгаварлан гадуурхсан өнгө аястай мэдээ бэлтгэн цацаж байв.
Мөн нэгэн сэтгvvлийн цагаан сарын дугаарт Г.Єсөхбаяр аваргын гэргийн ярилцлагыг нийтлэхдээ 2 хvv, 1 охинтой энэ айлын зөвхөн 2 хvvгийнх нь зургийг нийтэлж, удам залгах бөх хvv гэх мэтчилэн асуулт тавьсан байв. Тэрчлэн тухайн сэтгvvлч тавьсан асуулт, эх бичвэртээ “Адгийн тэнэг авгайгаа магтдаг”, “Эмэгтэй хvн цагаан зээр хоёр нутаггvй” гэх мэтийн хэвшмэл ойлголтуудыг дэвэргэн хэрэглэх нь багасахгvй байна.
4.Сексийн зугаацуулагч.
Ер нь долоо, 10 хоног тутмын сонинуудын нийтлэлийн бодлогыг ажиглахад тэнд эмэгтэй хvнийг баялгийг бvтээгч, бодлого боловсруулах чадвартай хvн гэсэн талаас сурталчлахаас нь илvv эрэгтэйчvvдийн сексийн зугаацуулагч гэсэн 2-дмол талаас нь дvрслэн мэдээлж байна. Ийм төрлийн сонинууд нэгдvгээр нvvртээ загвар өмсөгч, мисс, жvжигчин, дуучин бvсгvйчvvдийн хувийн амьдралыг сексийн талаас нь хөндсөн мэдээг сvржин гарчигтайгаар нийтлэх, томоохон бизнесмен, улс төрчид, бөхчvvд сайхан хvvхнээр гоёдог гэхчлэн бичих нь хэмээс хэтэрлээ.
Өнөөгийн энэ ОНМХ дэх эмэгтэйчvvдийг янз бvрээр ялгаварлан гадуурхаж буй илрэлvvдийг ардчиллын эхэн vетэй харьцуулахад 2 дахин нэмэгдсэн нь ажиглагддаг. Аливаа нийгмийн тогтолцоо бvхэлдээ өөрчлөгдөхөд нурж унасан хуучин vнэлэмжийн тогтцыг өнгөрсөн уламжлалт зан заншил, шашин гэсэн vнэт зvйлс эзэлдэг vзэгдэл Монголыг ч тойрсонгvй. Энэ шалтгаанаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр эмэгтэйчvvдийг дорд vзэх, ялгаварлах хандлага 1990-ээд оныхоос нэмэгдэж байгаад хvний эрхийн болон эмэгтэйчvvдийн байгууллагууд анхаарал хандуулж арга хэмжээ авах цаг болжээ.
Эмэгтэйчvvдийн тэгш байдал нь зан заншил, тvvх, соёл, шашны vзэл номлолд гvнзгий ул мөрөө vлдээсэн байдаг.
ОНМХ дэх эмэгтэйчvvд, эрэгтэйчvvд
Дээр дурдсан олон шалтгаанаар манай хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийтлэлийн бодлогод жендерийн тэгш байдал зохистой хэмжээгээр хангагдахгvй байгаагаас хэвлэл мэдээллээр дvрслэгдэж буй баатар нь цэвэр патриархал шинжтэй эрэгтэйчvvд байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дvрсэлж буй нийтлэг эрэгтэй хvн нь :
Орлого ологч
Манлайлагч
Тэтгэн хамгаалагч
Хvчирхийллийн дvр төрхийг нь дөвийлгөсөн
Удам угсааг vргэлжлvvлэгч
Хvчтэй
Шийдэмгий
Тэсвэр, тэвчээртэй
Алсын хараатай, ноён нуруутай
Төрт ёсны билэгдэл
Эмэгтэй хvн нь:
Орлогыг хvртэгч, тэжээлгэгч
Туслагч
Дагалдагч
Хvчирхийлэлд өртөгч
Хvчин мөхөс
Гоо vзэсгэлэнтэй
Vр хvvхэд тээж, төрvvлэгч
Єсгөн бойжуулагч
Хэвлэл мэдээллийн нийтлэлийн бодлого дахь жендерийн тэнцвэргvй байдлын vр дагавар .
Ийнхvv хэвлэл мэдээллийн нийтлэлийн бодлогын жендерийн тэнцвэргvй байдал нь олон нийтийн ухамсарт сөрөг нөлөө vзvvлж, эмэгтэйчvvдийн талаархи хэдэн мянган жилийн уламжлалтай хэвшмэл ойлголтыг vргэлжлvvлсээр байдаг.
Хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийгмийн vvрэг буюу олон нийтийн санаа бодлыг бvрэлдvvлэх явдал юм. АНУ-ын Висконсиний их сургуулийн доктор Жанет Хайтын тэмдэглэснээр “Эрэгтэй, эмэгтэй хvмvvс биологийн хувьд зарим ялгаатай, харин оюуны чадвараар ялгаатай эсэх нь нэг ч судалгаагаар нотлогдоогvй. Гэтэл оюун ухааны чадвараар эрэгтэй нь эмэгтэйгээсээ илvv гэсэн уламжлалт ойлголтыг дэврээсээр байгаагийн гол буруутан нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл “ ажээ.
Эмэгтэйчvvдийг баялгийг бvтээгч, бодлого тодорхойлогч байх чадваргvй, харин хvчирхэг, хөрөнгөлөг эр хvний нөмөр нөөлөг дор тэтгvvлэгч дагавар маягаар амьдрах жамтай мэтээр мэдээлж, сурталчилж байгаа нь нийгэм дэх эрэгтэй, эмэгтэй аль ч хvйсийн хvмvvст сөрөг нөлөө vзvvлдэг. Єрх гэрээс, нийгмийн сэтгэлгээнд хvртэл нэвчсэн энэ vзэл хандлага нь залуу охидыг бие даан амьдралд хөлөө олох итгэлийг нь сулруулж, залуу эрэгтэй хvмvvсийг сэтгэл зvйн хувьд эдийн загийн хvчтэй дарамтанд оруулах зэрэг асар их сөрөг нөлөө vзvvлэх эрсдэлтэй юм.
Америкийн жендер судлаач Антони Кортесын дvгнэж байгаагаар реклам, сурталчилгаа сэтгvvлvvд дэх эмэгтэй хvний нийтлэг дvр нь гоо vзэсгэлэн төгс, цэл залуу, секс дvр төрхтэй байдаг.Энэ нь эмэгтэйчvvдийг гадаад төрх, бие галбиртаа сэтгэл дундуур байх, өөртөө итгэх итгэл нь буурахад ноцтой нөлөө vзvvлдэг байна.Мөн хvvхдvvд бага байхаасаа эрэгтэй, эмэгтэй хvмvvсийн ажил vvргийн хуваарийн талаар эмэгтэй нь гэр орны ажил хийж, эрэгтэй хvнд туслах, эрэгтэй нь бvхнийг манлайлагч байх ёстой гэсэн ойлголтыг ном сэтгvvл, рекламаас тусгаж авдаг болохыг нь судалгаагаар тогтоосон байна.
Энэ бvхнээс vндэслэн дvгнэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслийн нимйтлэлийн бодлогод жендерийн тэнцвэртэй байдал алдагдах нь нийгмийн сэтгэхvйд асар их сөрөг нөлөө vзvvлдэг байна.