“Жендерийн мэдрэмжтэй сэтгvvл зvй” сэдэвт сэтгvvлчдэд зориулсан цуврал сургалт 5-р сарын 25,26 мөн 6-р сарын 8-ны өдөр Монголын Хэвлэлийн Хvрээлэнд /МХХ/ боллоо. Сургалтын vеэр хvний эрхийн чиглэлээр ажилладаг ТББ-ын төлөөлөгчид, МУИС-ын сэтгvvл зvйн тэнхимын багш шинжээчид “Жендерийн vндсэн ойлголт”, “Хэвлэл мэдээлэл дэх жендерийн хэвшмэл ойлголтууд ба тэдгээрийн vр дагаварууд”, “Хэвлэл мэдээлэл ба жендерээр ялгаварлан гадуурхах төрлvvд” мөн бусад сэдвээр лекц уншиж, зарим мэдээ нийтлэлд сэтгvvлчид задлан шинжилгээ хийсэн байна.
Энэхvv сургалтыг Хvний Эрхийн Vндэсний Комисс /ХЭVК/, НVБ-ын Эмэгтэйчvvдийн эрхийг хэрэгжvvлэхэд дэмжлэг vзvvлэх төсөл, Залуучууд Хөгжил Жендер Төв /ЗХЖТ/ зэрэг байгууллага хамтран зохион байгуулсан. Жендер, эмэгтэйчvvдийн асуудлаар дагнан бичдэг сэтгvvлчдийн тогтмол сvлжээтэй болох, хэвлэл мэдээлэл дэх жендерийн мэдрэмжийг өсгөх, энэ сэдвээр сэтгvvлчдийн дvн шинжилгээ хийх чадварыг дээшлvvлэх, Эмэгтэйчvvдийг Алагчлах Бvх Хэлбэрийг Устгах тухай Конвенц /ЭАБХУК/-ийн 5-р илтгэлийг олон нийтээр хэлэлцvvлэхэд мөн конвенцийн хэрэгжилтийг сурвалжлах сэтгvvлчдийг бэлтгэх vvднээс энэ сургалтыг зохион байгуулсан гэж НVБ-ын Эмэгтэйчvvдийн эрхийг хэрэгжvvлэхэд дэмжлэг vзvvлэх төслийн ажилтан Л.Номин ярилаа. Мянганы хөгжлийн зорилтуудын нэг нь дэлхийн улс орнуудад жендерийн тэгш байдлыг хангах, энэ чиглэлээр мэдрэмжтэй бодлого боловсруулахыг уриалсан байгаа. Жендерийн тэгш байдлыг хангасны vндсэн дээр 2015 онд ядуурлыг бууруулах зорилтыг хэрэгжvvлэх боломжтой гэж тэрээр нэмж хэлэв.
“Монгол хэлэнд жендер гэдэг vгийг хvйс гэж орчуулдаг. Бид энэ vгийг “хvйс дээр нэмэх нь нийгэм” буюу нийгмийн харилцааны vvднээс авч vздэг. Эмэгтэйчvvдийн эрхийн асуудлыг анх хөндсөн учраас жендер гэдэг vгийг ганцхан эмэгтэйчvvдийн асуудал мэтээр ойлгодог тал бий. Єнөө vед эрэгтэйчvvд боловсролгvйн улмаас хорт зуршилд автах, ажилд орж чадахгvй байх нь элбэг байна. Тиймээс боловсрол дахь эрэгтэй жендерийн асуудлыг сөхөж тавихаас өөр аргагvй болоод байна.
Улс төрийн хvрээнд жендерийн ялгавартай байдал, нөөц баялгаас хvртэх тэнцвэргvй байдлыг арилгах, эмэгтэйчvvдийг ядуурлаас ангижируулах, боловсролын салбарт жендерийн тэгш бус байдлыг арилгах чиглэлээр бид нөлөөллийн ажил хийж байна”.
Эрэгтэй эмэгтэй гэсэн хvйсээс vл хамааран нийгэмд зохистой харилцаа бий болгох, зөв мэдлэг мэдээллийг хvргэхэд сэтгvvлчид гол vvрэг гvйцэтгэдэг. Тиймээс нийгмийн салбар бvрт гарч байгаа жендерийн ялгаварлалыг тодорхойлж, энэ нь нийгмийн хөгжлөөс яаж хойш нь татаж байгаа, ямар хор уршиг тарьж, ядууралд яагаад нөлөөлж байгаа мөн нөөц баялгаас хvртэх ялгаварлалтай байдал нийгмийн хөгжилд хэрхэн нөлөөлж байгаа зэрэгт анализ хийх, нийгмийн чиг хандлагыг өөрчлөх vvднээс сэтгvvлчдэд зориулсан энэ сургалтыг зохион байгуулсан” тухай ЗХЖТ-ийн тэргvvн Ц.Наранцэцэг ярив.