Хэвлэлийн мэдэгдэл: Монгол Улс
2006 оны 6-р сарын 21
Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгvvлч нарт мэдээлэл өгөхөөс татгалздаг Монголын эрх баригчдыг Олон Улсын Сэтгүүлчдийн Холбоо эрс шүүмжилж байна.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зvйн Зөвлөлийн нарийн бичгийн дарга Г. Даштvдэв энэ оны 6-р сарын 12-ны өдөр Зөвлөлийн хуралдааны vеэр орон нутгийн радиогийн сэтгvvлчийн диктофоныг хоёр удаа өөрийн гараар унтрааж, улмаар тэнд байсан хоёр сэтгvvлчийг гарч явахыг шаардсан тухай Глоб Интернэшнл ТББ мэдээлсэн юм.
Олон Улсын Сэтгvvлчдийн Холбооны ерөнхийлөгч Христофер Варрен “Эрх баригчид сэтгvvлчдэд мэдээлэл өгөхөөс татгалзаж, хууль ёсоор гэрчлэх баримтыг vгvйсгэж байгаа нь олон нийт бодит vнэнийг судлан мэдэх боломжийг хааж, улмаар өөрсдийгөө хаацайлах, гэм зэмгvй өнгөрөх орчин бий болгохыг чармайж байгаа хэрэг” гэж vзэж байна.
Шохой боловсруулах “Цавчирт” болон бусад аж ахуйн нэгжvvд байгаль орчинд хор хөнөөл учруулж байгаа тухай нэвтрvvлэг явуулсан гэсэн шалтгаанаар Цавчирт компанийн удирдлага 2006 оны 5-р сарын 24-ний өдөр олон нийтийн мэдээллийн “ОРХОН” радиогийн сурвалжлагч Т.Баярцогтод мэдээлэл өгөхөөс татгалзан vйлдвэрлэлийн талбайдаа нэвтрэх зөвшөөрөл өгөөгvй тухай Глоб Интернэшнл ТББ мөн vvний өмнөхөн мэдээлж байсан билээ.
Монгол Улсын эрvvгийн хуулинд “Єөрийн болон бусдын ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг нийтэд тараах, эсхvл тараалгахгvй байхын тулд сэтгvvлчийн хуульд нийцсэн мэргэжлийн vйл ажиллагаанд саад хийвэл гэмт хэрэг” гэж vздэг тухай Глоб Интернэшнл ТББ-ын мэдэгдэлд дурдсан байна.
Сэтгүүлчдэд аливаа нэгэн хөндлөнгийн оролцоогүй, чөлөөтэй мэдээлэх боломж олгож, тэдний эрхийг хүндэтгэн хамгаалахыг Олон Улсын Сэтгүүлчдийн Холбоо Монголын эрх баригчдад хандан уриалж байна.
Илүү тодорхой мэдээлэл авахыг хvсвэл энэ хаягаар IFJ Asia Pacific +61 2 9333 0919 хандана уу.
Олон Улсын Сэтгvvлчдийн Холбоо нь дэлхийн 110 гаруй орны 500 000 гаруй сэтгvvлчдийг төлөөлөн ажилладаг.