Ардчилалыг хөгжvvлэх vйл явцад тэргvvлэх vvрэгтэй оролцох ёстой Монголын хэвлэл мэдээлэл бvрэн эрх чөлөөтэй байх нөхцлийг хангах, хараат бус хэвлэл мэдээллийн эрхийг хамгаалах хөдөлгөөн өрнvvлэх, vзэл бодлын эрх чөлөөний зөрчилд мониторинг хийх зорилгоор “Глоб Интернэшнл” ТББ-нь 2005 оны 10-р сараас эхлэн “Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь “ төсөл хэрэгжvvлж эхэлсэн юм.
Төслийг Лондон хотноо төвтэй Нээлттэй Нийгэм Хvрээлэн, Монгол дахь Нээлттэй Нийгэм Форумын санхvvжилтээр Москва хотноо төвтэй Онцгой нөхцөл дэх сэтгvvлчдийн төв, /CJES/, Торонто хотноо төвтэй Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний олон улсын сvлжээ /IFEX/ байгууллагатай хамтран хэрэгжvvлж байна. Төслийн хvрээнд Монгол орны бvх аймгуудыг долоон бvст хуваасан Дархан-Уул, Арвайхээр, Ховд, Улиастай, Єндөрхаан, Даланзадгад, Єлгий, Улаанбаатар хотуудад сурвалжлагчтай мониторингийн сvлжээ байгуулагдаж улмаар сvлжээний зохицуулагч, хуульч, сэтгvvлч зэрэг 10 хvний бvрэлдхvvнтэй баг ажиллах болсон юм. Сvлжээ байгуулагдсанаас хойш бvсийн сурвалжлагчдаас нийт 25 vйлдэлд дуудсан шуурхай мэдээ хvлээн авч сэтгvvлчийн эрхийн зөрчлийн ноцтой хэлбэрт хамаарах 8 мэдээ, багц мэдээ хэлбэрээр бэлтгэсэн 4 мэдээг Vзэл бодлоо илэрхийлэх олон улсын сvлжээгээр дамжуулан олон улсад цацаж, 11 мэдээг орон даяар өөрийн вебсайтаар дамжуулан тvгээгээд байна.
“Глоб Интернэшнл” ТББ иргэдийн мэдэх эрх зөрчигдсөн, хэвлэл мэдээллийн редакцийн хараат бус байдалд заналхийлсан, сэтгvvлчийг сvрдvvлж дарамталсан ноцтой хэргvvд дээр хэвлэлийн мэдэгдэл гаргах, зөрчил гаргасан буруутай этгээдэд захидал хvргvvлэх, энэ талаар хvний эрхийг хамгаалах байгууллагад мэдээлэх, мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тvгээх зэргээр идэвхтэй vйл ажиллагаа явуулж байна.
Тус байгууллага нь 2006 оны 2-р сард Vзэл бодлоо илэрхийлэх олон улсын сvлжээний /International Freedom of Expression Exchange /IFEX/ Ерөнхий чуулганд амжилттай оролцож, энэхvv олон улсын сvлжээнд гишvvнээр элссэн бөгөөд ингэснээр Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгvvлчдийн эрхийг хамгаалах, Монголд гарч буй vзэл бодлын эрх чөлөөний зөрчлийг арилгах тал дээр Монголын Засгийн газраас явуулж буй бодлогын талаар vнэн бодитой, цаг алдаагvй мэдээлэл дэлхий нийтэд цацагдаж, улмаар хэвлэл мэдээллийн эрх чөлөө, vзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалах, эрх зvйн орчинг сайжруулах тал дээр Монголын Засгийн газарт шахалт vзvvлж ажиллах нөхцөл бvрдэв.
"Глоб Интернэшнл" нь 1999 онд байгуулагдсан, Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний олон улсын сvлжээний гишvvн, мэдээллийн болон хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хөхиvлэн дэмжих чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм.
Хэвлэлийн мэдээ
2006/06/22