Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах
Зөвлөлийн нарийн бичгийн дарга
Г. Даштvдэв Танаа
Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Зөвлөлийн нарийн бичгийн дарга Та, Євөрхангай аймаг дахь салбар зөвлөлийн vйл ажиллагаатай танилцаж, 2006 оны 6-р сарын 12-нд шалгалтын дvнг танилцуулах хурал хийх vедээ зарим мэдээллийг нийтэд мэдээлэхгvй, нууц гэсэн нэрийдлээр Євөрхангай аймгийн “Ноён –Уул” FM радиогийн сурвалжлагч С.Мөнхдалайгийн диктафоныг хоёр ч удаа унтраажээ. Мөн хурлын явцыг сурвалжилж байсан “Євөрхангай” телевизийн сурвалжлагч Г. Пунцагсvрэн, дээр дурдсан радиогийн сурвалжлагч С. Мөнхдалай нарыг бичлэг хийхгvй хуралд суух, эсвэл тэндээс гарахыг шаардсан байна.
Сэтгvvлчийн мэдээлэл хайх, боловсруулах, тvгээх vйл ажиллагаанд хэн нэгэн хөндлөнгөөс оролцох нь олон нийтийн vнэн бодитой мэдээлэл хvлээн авах эрхийг ноцтой зөрчиж байгаа хэрэг бөгөөд Таны vйлдэл Монгол Улсын Vндсэн Хуулийн 16.16-д заасан иргэд " Төр, тvvний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгvй асуудлаар мэдээлэл хайх, хvлээн авах эрхтэй" гэсэн заалтыг бvдvvлгээр зөрчиж буйг анхааралдаа авна уу.
Анхаарал татсан vйл явдлын тухай vнэн бодитой мэдээлэл авах гэсэн олон нийтийн эрэлт хэрэгцээг хангах vvргийг сэтгvvлчид буюу хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөртөө хvлээдэг. Энэхvv vvргээ гvйцэтгэхийн тулд хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь мэдээллийг эрж хайх, боловсруулах, олон нийтэд тvгээх гэсэн vндсэн vйл ажиллагаа явуулдаг.
Брюсель хотноо төвтэй, дэлхийн 120 гаруй орны сэтгvvлчдийг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын сэтгvvлчдийн холбооноос баталсан Сэтгvvлчдийн баримтлах зарчим ба Монголын Сэтгvvлчдийн Нэгдсэн Эвлэлийн ёс зvйн дvрэмд “Vнэнийг эрхэмлэж, vнэнийг мэдэх гэсэн олон тvмний эрхийг хvндэтгэх нь сэтгvvлч хvний нэн тэргvvний vvрэг гэж заасан байдаг:
Мөн Монгол Улсын Эрvvгийн хуулийн тусгай ангийн 139 дугаар зvйлд “Єөрийн болон бусдын ашиг сонирхолыг хөндсөн аливаа мэдээллийг нийтэд тараах, эсхvл тараалгахгvй байхын тулд сэтгvvлчийн хуульд нийцсэн мэргэжлийн vйл ажиллагаанд саад хийсэн тохиолдолд хариуцлага хvлээлгэхээр заасан.
Ажил vvргээ гvйцэтгэж яваа сэтгvvлчийн мэргэжлийн эрхийг зөрчиж, мэдээлэл өгөхөөс татгалзсан Таны vйлдэл эрvvгийн хуулинд заасан гэмт хэргийн бvрэлдхvvн хангасан байхыг vгvйсгэхгvй.
Та төр, засгийн хариуцлагатай ажилтны хувьд хуулиа дээдлэн хvндэтгэж, тvvнийг хэрэгжvvлэн сахиулахаар төрийн өмнө хvлээсэн vvргээ биелvvлж, Монгол Улсад Хvний Эрхийг Хангах хөтөлбөрийг хэрэгжvvлэх vvргээ умартахгvй гэдэгт найдаж байна.
"Глоб Интернэшнл" нь 1999 онд байгуулагдсан, Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний олон улсын сvлжээний гишvvн, мэдээллийн болон хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хөхиvлэн дэмжих чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм.
Хvндэтгэн ёсолсон:
Х. Наранжаргал
“Глоб Интернэшнл" ТББ-ын тэргvvн
Хуулбарыг - Євөрхангай аймгийн Засаг даргын орлогч Ч.Чинбат