"Телевизийн сэтгүүл зүй" гарын авлага танилцуулах уулзалт болов

“Глоб Интернэшнл” ТББ-ын тэргvvн Х.Наранжаргалын бичсэн “Телевизийн сэтгvvл зvй” гарын авлагыг танилцуулах уулзалт 6-р сарын 26-нд “Глоб Интернэшнл” ТББ-ын байранд боллоо. “Гарын авлага маань телевизийн бvрэн сурах бичиггvй орон зайг тvр боловч эзлэн, телевизийн сэтгvvл зvй эрхэлдэг хvмvvс, оюутан, сонирхогчдод бага ч болов тус болвол өчvvхэн би баярлана” хэмээн зохиогч номынхаа эхэнд уншигчдад хандан өгvvлжээ.

Номын танилцуулах уулзалтад телевизийн сэтгvvлч Х.Наранжаргалтай хамт ажиллаж байсан, олны танил хэвлэл мэдээллийн ажилтнууд ирж, зохиогчид баяр хvргэн, гарын авлагын талаар санал солилцов. Х. Наранжаргал уулзалтыг нээж, хэлэхэдээ “Номны маань хамгийн мэргэн шvvгчид бол телевиз болон сэтгvvл зvйтэй хамгийн ойр ажилладаг та бvгд билээ. Юуны тvрvvнд намайг Лондонд хэлний сургалтанд явуулж хэлтэй болгосон Х.Цэвлээ, мөн Олон Улсын Сэтгvvлчдийн холбоонд элсvvлж хөлтэй болгосон Д.Дашдондов гуай, номыг минь нягтлан шvvсэн доктор, дэд профессор Ю.Эрдэнэтуяа, зөвлөгөө өгсөн профессор М.Чойжил гуай нартаа талархалаа илэрхийлье” гээд өөрийн гарын vсэгтэй номоо тэнд хvрэлцэн ирсэн нөхөддөө бэлэглэв.

Сэтгvvлч Х.Наранжаргал Монгол телевизэд 16 жил ажилласан, мөн МУИС, Хvмvvнлэгийн Их Сургуулийн сэтгvvл зvйн тэнхим, Монголын Хэвлэлийн Хvрээлэнгийн Дээд курсэд телевизийн онол, дадлага зааж байсан туршлагадаа vндэслэн телевиз, телевизийн сэтгvvл зvйн тухай vндсэн ойлголт өгөхийг зорьсон бөгөөд Монгол телевизийн нэвтрvvлгийн уламжлалын тухай энэ номонд өгvvлсэн байна.

Зохиогч уншигчдад хандан хэлсэн vгэндээ “Телевиз хvнийг алдаршуулдаг, бас “алдаг””. Сэтгvvлч танд алдарших бvрэн боломж бий. Харин өөрийгөө “алахгvйн”-н тулд та ажлаа аль болох мэргэжлийн тvвшинд хийх хэрэгтэй юм. Vvнд энэ өчvvхэн бичвэр нэмэр болтугай гэжээ.