"Таны эрх зүйн хамгаалалт" сэтгүүлчдэд зориулсан гарын авлага

“Глоб Интернэшнл” ТББ 6-р сарын 23-ны өдөр “Сэтгvvлч та эрхээ эдэлж чаддаг уу” сэтгvvлчдэд зориулсан семинарыг Монголын Хэвлэлийн Хvрээлэнд зохион байгууллаа. “Сэтгvvлчид аливаа асуудлаар тэр дундаа нийгмийн бугшмал vзэгдлvvдийн тухай бичихдээ мэдээллийг цуглуулахаас эхлэн тvгээх хvртэл бvх vе шатанд хуулийн зөвлөгөө авч хэвших хэрэгтэй” байгааг хуульч Д.Мөнхбvрэн онцлон тэмдэглэсэн юм.

Семинарын vеэр төслийн зохицуулагч Д.Мөнхбvрэн “Таны эрхийн хамгаалалт” гарын авлагын агуулгыг танилцуулж, МVЭ-ийн Холбооны дэд ерөнхийлөгч М.Алтанцэцэг “Хөдөлмөрийн гэрээ, тvvнийг дуусгавар болгох vеийн зохицуулалт”, хуульч Г.Даваахvv “Сэтгvvлчдийн нийгэм хангамжийн зарим асуудал” сэдвээр тус тус лекц уншиж, сэтгvvлчдийн тавьсан асуултанд хариуллаа. Семинарт “Глоб Интернэшнл” ТББ-ын бvсийн мониторчид, телевиз, радиогийн нийт 20 сэтгvvлч оролцов.

Сэтгvvлчийн ажил vvргээ гvйцэтгэхэд өмгөөлөлт, хамгаалалт, зохицуулалт болохуйц эрх зvйн хэм хэмжээний тухай энэ гарын авлагад бичсэн байна. Єөрөөр хэлбэл, мэдээллийн эрх чөлөө, нууц эх сурвалжаа хамгаалах, мэдээлэгчийг хамгаалах эрх зvйн хамгаалалт vгvй, нэр төр, алдар хvнд, нэр хvнд, гvтгэлэг, доромжлолтой холбоотой эрvvгийн хуулийн хатуу чанга зvйл заалтаар ял шийтгэдэг, төрийн нууцыг хэтэрхий өргөн хvрээнд хамгаалдаг хараат бус хэвлэл мэдээлэл хөгжих, хэвлэлийн эрх чөлөө бvрэн дvvрэн хэрэгжих эрх зvйн орчин хязгаарлагдмал нөхцөлд одоогийн байгаа хуулийн нааштай, эерэг зvйл заалтанд тулгуурлан хэрхэн ажиллах тухайд тvлхvv анхаарсан гэж гарын авлагыг бэлтгэсэн Д. Мөнхбvрэн номын оршилд өгvvлжээ.