Б.Бямба-Очир БНСУ-д эмчлүүлж байна

                                    “Өнөөдөр” сонины гэрэл зургийн сурвалжлагч Б.Бямба-Очир БНСУ-ын Сөүл хотын Анагаах ухааны Их сургуулийн дэргэдэх эмнэлэгт хоёр дахь удаагийн буюу тархины яс нөхөх хагалгааг амжилттай хийлгээд бие нь сайжирч байгаа тухай түүний ээж манайд утсаар мэдээллээ. Б.Бямба-Очир 2008 оны долоодугаар сарын 1-ний үймээний үеэр мэргэжлийн үүргээ гүйцэтгэж яваад халдлагад өртөн  дух нь цөмөрч яаралтай хагалгаанд орсон хэдий ч цаашид гадаадын аль нэгэн оронд урт хугацааны эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон.  

           “Глоб Интернэшнл” ТББ Б.Бямба-Очирын хагалгааны зардалд хандив өргөхийг гадаадын сэтгүүлчдэд хандан олон улсын сүлжээгээр түгээж хөрөнгө босгох аян зохион байгуулснаар Олон улсын сэтгүүлчдийн холбоо, Норвег, Даний сэтгүүлчдийн холбоо тус бүр 1000 евро, Канадын чөлөөт илэрхийллийн төлөө сүлжээний сэтгүүлчид 1 500 канад доллар нийт 3000 евро, 1500 канад доллар олж хандивласан юм.  Б.Бямба-Очирын хоёр дахь хагалгааны дараа МоАХ-ноос түүний цаашдын эмчилгээнд зориулж 1000 ам доллар хандивлажээ.