“Хэвлэл мэдээллийн хөгжлийн бүх дэлхийн 2-р форум” Хелленийн Бүгд Найрамдах улсын ерөнхийлөгч, эрхэмсэг ноён Каролос Папоулиасын ивээл доор Грекийн нийслэл Афин хотноо боллоо. Дэлхийн өнцөг булан бүрээс цугларсан 500 гаруй хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнүүд “Бүгдэд зориулсан чанартай мэдээлэл” сэдвийн доор глобалчлагдаж буй дэлхий дахины хэвлэл мэдээллийн өмнө тулгарч буй асуудлуудыг хэлэлцсэн бөгөөд Монгол улсаас энэхүү хуралд “Глоб Интернэшнл” ТББ-ын “Бизнесийн мэдээлэл” төслийн мэдээллийн агентлагийн захирал Ч.Мөнхзул оролцоод ирлээ.
Форумын үеэр “Глоб Интернэшнл” ТББ “Хэвлэл мэдээллийн хөгжлийн бүх дэлхийн форум”-ын гишүүн болсон юм. Ингэснээр “Хэвлэл мэдээллийн хөгжлийн бүх дэлхийн форум”-д Монгол улсаас элссэн анхны байгууллага болж байгаа бөгөөд дэлхий дахинд хэвлэл мэдээллийн хөгжлийн асуудлаар ажилладаг бүх байгууллагуудтай байнга мэдээлэл солилцох, хамтран ажиллах боломжтой болж байна.
“Хэвлэл мэдээллийн хөгжлийн бүх дэлхийн форум” нь хэвлэл мэдээллийн хөгжлийн асуудлаар ажилладаг байгууллагуудад тогтвортой үйл ажиллагаа явуулах, санхүүжилт олох, дэлхийн томоохон донор байгууллагуудтай ажиллахад нь дэмжиж, туслах чиглэлээр түлхүү ажиллахаар шийдвэрлэсэн юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.gfmd-athensconference.com/