Ц.Балдоржийн нэрэмжит сэтгүүл зүйн дээд шагнал

Мэргэжлийн сэтгүүл зүйг дэмжих, сэтгүүл зүйн судлалыг хөгжүүлэх зорилгоор  нэрт сэтгүүлч, зохиолч Ц.Балдоржийн дурсгалд  зориулан Сэтгүүл зүйн дээд шагнал бий болгосноо  “Балдорж” санг үүсгэн байгуулагчид зарлалаа.

Уралдаанд оролцохыг хүсэгчдийн бүтээлийг жилийн турш  хүлээн авч, шүүгчдийн бүрэлдэхүүн сар бүр оноо өгөх зарчмаар нэгтгэн дүгнэсээр Ц.Балдоржийн төрсөн өдөр буюу жил бүрийн есдүгээр сарын 20-нд шагналыг гардуулна. Чөлөөт хэвлэлийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, сэтгүүл зүйн салбарыг мэргэжлийн төвшинд хүргэхийн төлөө ажиллан, шинэ цагийн шинэ түүхийг шинээр бичиглэсэн Ц.Балдоржийн нэрэмжит эл шагналыг 5000 ам.доллар, эрхэм эрхлэгчийн дүр бүхий алтан гэрэгэ дагалдана. Цаашдаа уралдааны номинацийг нэмж, сэтгүүл зүйн бичлэгийн бүх төрлийг хамруулна гэдгээ “Балдорж” санг үүсгэн байгуулагчид амлаж байна.

Дэлгэрэнгүйг

http://www.mongolnews.mn/journalism/index.php?option=com_content&task=blogcategory&id=19&Itemid=38