"Байгаль орчны сэтгүүлч" төсөл хэрэгжүүлжээ

 Нээлттэй нийгэм форумаас Нидерландын Засгийн газрын санхүүжилтээр байгаль орчны асуудлаар  хэрэгжүүлж буй төслийн хүрээнд  “Байгаль орчны сэтгүүлч” төсөл хэрэгжүүлжээ. 

Байгаль орчны сэтгүүлчдийн ур чадварыг дээшлүүлэх, иргэд, олон нийтэд хэвлэл мэдээллээр дамжуулан хүргэх мэдээллийг  илүү бодитой, хүртээмжтэй болгох зорилгоор  10 сарын хугацаанд 30 гаруй сэтгүүлчид байгаль орчны тулгамдсан олон сэдвээр хичээл заасан байна.

Төслийн явцад Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссоос эрхлэн гаргасан “Байгаль орчны сэтгүүлчийн гарын авлага” -ыг орчуулан, нэмж засварлан гаргасны дээр анх удаа “Байгаль орчны сэтгүүлчийн лавлах” номыг бэлтгэн хэвлүүлжээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг 456570, 99183333 утсаар лавлаарай.