“XIX зүйл. Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй” гарын авлага хэвлэгдлээ

  “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага үүсэн байгуулагдсан цагаасаа Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын XIX зүйл,  түүнд нийцүүлэн баталсан олон улсын эрх зүй, хэм хэмжээг олон нийт, сэтгүүлчдэд таниулахыг хичээн, янз бүрийн төслийн хүрээнд олон бичиг баримт орчуулан иргэд, сэтгүүлчдэд зориулсан гарын авлага, ном товхимол хэвлэсэн юм.

Сэтгүүлчдийн хүсэлтийн дагуу тэдгээр материалыг эмхэтгэн Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал батлагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан “Глоб Интернэшнл” ТББ-аас АНУ-ын элчин сайдын яамны санхүүжилтээр “XIX зүйл. Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй” гарын авлагыг бэлтгэн хэвлүүллээ.

“XIX зүйл. Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй” гарын авлага

Гарын  авлагыг  324627, 324764  тоот утсаар захиалж үнэгүй авч унших боломжтой.