Хэвлэлийн эрх чөлөөний төлөө “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагаас жил бүр ажил үүргээ гүйцэтгэж яваад хохирогч болсон зөрчлүүдийг нэгтгэн мэдээлдэг. 2008 онд Ази Номхон далай, Зүүн Өмнөд Азийн бүст сэтгүүлч хэвлэн нийтэлснийхээ төлөө амиа алдах нь элбэг хэвээр байна. Алагдсан сэтгүүлчийн тоогоор Ирак /15/-ийн дараа Пакистан /7/, Флиппин /6/, Мексик /4 сэтгүүлч/ орж байна.
2007 онд алагдсан сэтгүүлчдийн тоогоор хамгийн өндөр байсан Африкт 2008 онд 3 болж багассан нь Самоли зэрэг дайны бүс нутагт сэтгүүлчид ажлаа орхисонтой холбоотой. 48 цагаас илүү хугацаагаар баривчлагдсан сэтгүүлчдийн тоогоороо Африк өндөр байна.
2008 онд:
60 сэтгүүлч алагдсан
1 хэвлэл мэдээллийн ажилтан алагдсан
673 сэтгүүлч баривчлагдсан
929 бие махбодын халдлага, довтолгоонд өртсөн
353 хэвлэл мэдээллийн хэрэгсэл цагдан хянагдсан
29 сэтгүүлч барьцаалагдсан
Интернет:
1 блог эрхлэгч алагдсан
59 блог эрхлэгч баривчлагдсан
45 сэтгүүлч халдлагад өртсөн
1,740 вэбсайт блоклогдож, хаагдаж, үйл ажиллагааг зогсоосон
Дэлгэрэнгүйг http://www.rsf.org/article.php3?id_article=29797