Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /ИТХ/-ын тэргүүлэгчдийн хурлаас олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад хүргэсэн эрх хэмжээний бус шийдвэр гаргаж байгаад “Глоб Интернэшнл” ТББ буруушаав.
Баян-Өлгий аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар олон нийтийн радио, телевизийн салбарын өмчлөлийн асуудлыг хэлэлцэн гаргасан шийдвэр нь Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай болон ОНРТ-ийн тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл тул эрх зүйн үндэслэлгүй 2008 оны 128 дугаар тогтоолоо хүчингүй болгож, орон нутгийн радио, телевизийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй байхыг Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Х.Баян, аймгийн засаг дарга С.Хавал нарт хандан шаардлага хүргүүлэв.