Өнөөдөр Глобын баярын өдөр
Үүсэн мэндэлсний арван жилээ
Уригдаж ирсэн та нартайгаа
Учран хөгжилдөж баяраа тэмдэглэе
Дахилт: Энд цугларсан эрхэм зочиддоо
Энэ өдөр талархал илэрхийлж
Ариун сэтгэлийн халуун мэндийг
Андын ёсоор өргөн дэвшүүлье
Эргэн дурсах арван жилдээ
Эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж
Итгэл зүтгэл, эрч хүчээ
Иргэний нийгмийн хөгжилд зориулсан
Дахилт: Энд цугларсан эрхэм зочиддоо
Энэ өдөр талархал илэрхийлж
Ариун сэтгэлийн халуун мэндийг
Андын ёсоор өргөн дэвшүүлье
Бидний уриа мэдлэг бол хүч
Бидний зорилго мэдээлэл түгээх
Бидний хүсэл хүчтэй иргэн
Бидний мөрөөдөл хүчирхэг эх орон
Дахилт: Энд цугларсан эрхэм зочиддоо
Энэ өдөр талархал илэрхийлж
Ариун сэтгэлийн халуун мэндийг
Андын ёсоор өргөн дэвшүүлье
Сэтгүүлч гэдэг эрхэм нэрийг
Сэтгэл зүрхэндээ дээдэлж яваарай
Итгэл үнэмшил, үзэл бодлоо
Иргэний төлөө зориулж яваарай
Дахилт: Энд цугларсан эрхэм зочиддоо
Энэ өдөр талархал илэрхийлж
Ариун сэтгэлийн халуун мэндийг
Андын ёсоор өргөн дэвшүүлье
Эрхэлсэн үйлст чинь бэрхшээл гарвал
Итгэж бидэнд заавал хэлээрэй
Алдаж онох амьдралын замд чинь
Анд нөхөр шиг үнэнч явна шүү
Дахилт: Энд цугларсан эрхэм зочиддоо
Энэ өдөр талархал илэрхийлж
Ариун сэтгэлийн халуун мэндийг
Андын ёсоор өргөн дэвшүүлье
Глобын төрсөн өдрийн дуу
2009/03/31