УИХ-ын есөн гишүүн МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ хууль санаачлагчдын бүлэгт нэгдлээ

         Мэдээллийн эрх чөлөөний хуулийн асуудлаар санал солилцох уулзалт 2009 оны 3-р сарын 11-ний өдрийн 13.30-16.00 цагт  Төрийн ордны Е танхимд боллоо. 2007 оны 5-р сарын 2-нд УИХ-ын гишүүн С.Оюун, Ц. Мөнх-Оргил, Сү.Батболд, Э.Бат-Үүл нарын  санаачилж, УИХ-д өргөн барьсан юм. Уг хуулийн төслийг Төрийн бус байгууллагуудын удаа дараагийн санал зөвлөмжийг үндэслэн шинээр боловсруулсан юм.
          “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага иргэдийн мэдээлэлтэй байх эрхийг хуульчлан зохицуулах зорилгоор төрийн бус 10 байгууллагатай хамтран эвсэл энэ уулзалтын үеэр Мэдээлэл авах эрхийн тухай хуулийн шинэ төслийн талаар  УИХ-ын гишүүдтэй санал солилцож, хуулийн төслийг Парламентад лоббидох бүлэг байгуулахаар төлөвлөсөн юм.
          Санал солилцох уулзалтад 61 хүн оролцсоноос  УИХ-ын 20 гишүүн, дөрвөн УИХ-ын гишүүний туслахууд, УИХ-ын Тамгын Газар, УИХ-ын байнгын хороод, УИХ-ын Судалгааны Төв, УИХ дахь Ардчилсан Намын бүлэг зэргээс 14 хүн, яамдаас хоёр хуулийн зөвлөх, төрийн бус байгууллагын төлөөлөл, түүнчлэн 10 сонин 5 телевизээс 15 парламентийн сурвалжлагчид байв.

Дэлгэрэнгүйг http://www.globeinter.org.mn/?cmd=Record&menuid=343