Миний бие өнгөрсөн оны долоодугаар сарын нэгэнд нийслэлд болсон үймээний үеэр ажил үүргээ гүйцэтгэж яваад тархиндаа хүнд гэмтэл авч удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай болсон. Гэмтлийн улмаас тухайн үед биеийн байдал нэлээн хүнд байхад Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн нуруу нугасны тасгийн эмч, сувилагчид шуурхай мэс засал хийж амь насыг минь аварсан билээ.
Эмчилгээний хоёр дахь шат буюу тархины яс нөхөх мэс заслыг гадаадад хийлгэх шаардлагатай болж сайн санаат хүмүүсийн тус дэмжлэгээр БНСУ-ын Кореа их сургуулийн дэргэдэх “Анам” эмнэлэгт хагалгаагаа амжилттай хийлгээд ирлээ. Ийнхүү гадаад улсад эмчлүүлэхэд миний ажилладаг Б.Нандинтүшиг захиралтай “Монгол ньюс” ХХК-ийн хамт олон харамгүй тусалж бүх талын дэмжлэг үзүүлсэнд ихэд баярлаж байна.
Түүнчлэн хүнд үед сэтгэл санаа, эд материалын харамгүй тусламж үзүүлсэн дараах байгууллага, хувь хүмүүст чин сэтгэлийн угаас талархаж буйгаа илэрхийлье.
- “Глоб Интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал
- Монголын ардчилсан холбооны дарга, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга
- Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн тасгийн эрхлэгч, их эмч Ж.Оюунтөгс
- БОАЖ-ын сайд асан Г.Шийлэгдамба, НХХ-ын сайд, сэтгүүлч Т.Ганди
- Хил хязгааргүй сурвалжлагчид олон улсын сэтгүүлчдийн байгууллага
- Олон улсын сэтгүүлчдийн холбоо
- Норвеги, Данийн сэтгүүлчдийн холбоо
- Канадын чөлөөт илэрхийллийн төлөө сүлжээний сэтгүүлчид
- “Монгол ньюс” ХХК-ийн БНСУ дахь төлөөлөгч Зоригт
- “MN-25 суваг” телевизийн сэтгүүлч Э.Номин болон түүний гэр бүл
- “Ийгл” телевизийн сэтгүүлч П.Жаргал
- БНСУ-д суугаа найз Ж.Золжаргал болон түүний гэр бүлийнхэнд
Намайг эрүүл саруул болгосон цаглашгүй ач тусыг тань мартахгүй.
“Өнөөдөр” сонины гэрэл зургийн сурвалжлагч Б.Бямба-Очир
Та нартаа баярлалаа
2009/03/14