“Боловсрол Суваг” телевиз алсын зайн сургалтын төсөл хэрэгжүүлж эхэллээ
2009/03/20
Монголын үндэсний “Боловсрол Суваг” телевиз Канад улсын мэдээлэл, харилцаа, технологийг дэмжигч IDRC олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр алсын зайн сургалтын төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Телевиз, интернэт, гар утас зэрэг дэвшилтэт технологийг нэг зэрэг ашигласан теле - хичээлүүдээрээ “Боловсрол Суваг” телевиз сонгон шалгаруулалтад тэнцсэн байна. Монголд анхдагч гэж хэлж болох энэ төсөл хэрэгжсэнээр үзэгчид англи хэл, компьютерийн хичээлийг зөвхөн дэлгэцээр үзээд өнгөрөх биш, гар утас, интернэтийн тусламжтайгаар сургалтад хамрагдах боломжтой. Одоогоор нийслэлийн 15 дугаар дунд сургууль болон Төв аймгийн Эрдэнэ сумын дунд сургууль дээр туршилтын сургалт эхлээд байна.