Парламентын сэтгүүлчдэд зориулсан хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр парламентын тухай сөрөг мэдээлэл давамгайлж байгааг өөрчлөх боломж бий юу? Үүний учир шалтгаан нь УИХ-д байна уу, сэтгүүлчдэд байна уу? Хүүхэд залуучуудын улс төрийн идэвх, сонирхолыг мэдээллийн хэрэгслийн тусламжтайгаар хэрхэн дээшлүүлэх вэ? Улс төрчид сэтгүүлчдийн хооронд найрсаг харилцаа үүсэх нь хэнд ашигтай вэ?

Эдгээр болон бусад маш олон асуудлыг онол, практикийн хувьд хэлэлцэж, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавхийг дээшлүүлэх зорилгоор парламентын сэтгүүлчдэд зориулсан хоёр өдрийн сургалтыг Хэвлэлийн Хүрээлэн дээр зохион байгуулжээ. Энэхүү сургалт нь Хэвлэлийн Хүрээлэн Дэлхийн Банк, Бүгд Найрамдахчуудын Хүрээлэн, Конрад Аденауэрийн сантай хамтран хэрэгжүүлэх гэж буй томоохон хөтөлбөрийн эхлэл юм.

Сургалтын үеэр сэтгүүлчид хүүхэд залуучуудын улс төрийн идэвх, сонирхлыг мэдээллийн хэрэгслийн тусламжтайгаар хэрхэн дээшлүүлэх, парламентын сурвалжлагчдад тулгардаг нийтлэг бэрхшээл, түүнийг даван туулах арга зам, сэтгүүлчдийн ёс зүй зэрэг олон асуудлыг хэлэлцэн, санал бодлоо солилцлоо.

Дэлгэрэнгүйг http://www.pressinst.org.mn/index.php?body=1&news=166