“Глоб Интернэшнл” ТББ-ын “Ил тод байдлын төлөө түншлэлийн сан”-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “Олон нийтийн зөвлөлийг чадавхжуулж авлигыг бууруулах нь” төслийн хүрээнд ОНЗ-ийн гишүүд болон иргэний нийгмийн төлөөллийн хоёр дахь зөвлөлдөх уулзалтыг 2009 оны 04-р сарын 23-нд “Бишрэлт” зочид буудлын уулзалтын танхимд зохион байгуулна.
Уулзалтанд АТГ, АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөл болон 40 гаруй төрийн бус байгууллагуудын төлөөллийг урьсан юм. Уулзалтын үеэр Латвийн мэргэжилтэн Айга Гризанегийн АТГ-ын дэргэдэх ОНЗ-ийн эрхзүйн орчинд хийсэн судалгааны дүнг танилцуулж, ОНЗ-ийн эрх зүйн орчныг сайжруулах зөвлөмж болон ОНЗ-ийн 2009 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэх юм.
Төслийн талаар дэлгэрэнгүйг
http://globeinter.org.mn/index.php?cmd=Record&id=580&menuid=356
Иргэний нийгмийн хоёр дахь зөвлөлдөх уулзалт болно
2009/04/20