Дорноговь аймгийн малчдад зориулсан сургалт боллоо
“Бизнесийн мэдээлэл” төслийн хүрээнд Дорноговь аймгийн малчдад зориулсан сургалтыг 2009 оны 04-р сарын 28-30-ны өдрүүдэд Сайншанд хотоос 14 км-т орших “Говийн өглөө” жуулчны баазад амжилттай зохион байгууллаа. Сургалтанд 14 сумаас нийт 28 хүн оролцуулах төлөвлөгөөтэй байснаас 12 сумын 24 хүн оролцов. Бүрэлдэхүүний хувьд багийн дарга 1, багийн ИНХД 1, малчин 19, малчин бус 3 хүн байсан бөгөөд бүгд нийтэч, нутаг усныхандаа нэр хүндтэй, мэдээлэл түгээх, өөрийгөө илэрхийлэх чадвартай, гар утастай, гар утсаа орчин үеийн түвшинд ашиглаж сурах эрмэлзэлтэй, компьютер, интернет ашиглаж сурах, цаашид ашиглах хүсэлтэй нийгмийн идэвх сайтай хүмүүс байлаа.
Сургалтын үеэр малчдын нийгмийн амьдрал, бизнес эрхлэлтэнд ач холбогдолтой мэдээллүүдийг өгч мэдлэг олгов.
Дэлгэрэнгүйг http://globeinter.org.mn/?cmd=Record&menuid=390