
Дэлхийн хэвлэл мэдээллийн салбарыг дэмжигч Интерньюс байгууллага Байгаль дэлхийн төлөө Сэтгүүл зүйн шагнал олгох болсноо Итали улсын Сиракуса хотод 2009 оны 4-р сарын 22-нд болсон Их Наймын Байгаль Орчны Сайд нарын уулзалтын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх дугуй ширээний хэлэлцүүлгийн үеэр зарлажээ.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд хэвлэл, мэдээллийг анхаарлыг хандуулахад чиглэсэн энэ уралдааны шагналыг Копенгаген хотод энэ оны 12-р сард болох НҮБ-ийн Уур амьсгалын өөрчлөлтийн Бага хурлын ёслолын ажиллагаан дээр гардуулах аж.
Дэлхийн бүх орны сэтгүүлчид энэ уралдаанд оролцох, бүтээлээ явуулах боломжтой бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн талаар энэ жил хамгийн шилдэг бүтээл туурвисан бүх төрлийн мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчдэд олгох юм.
Байгаль Дэлхийн Төлөө Сэтгүүл Зүйн Шагнал олгох болсныг зарласны дараах хэдхэн цагийн дотор 50 сэтгүүлч уралдаанд оролцохоор бүртгүүлжээ. Тэдний ихэнх нь Африкийн сахарын цөл дэх орнуудын сэтгүүлчид бөгөөд Хойд Америк, Европ, Австрали, Өмнөд Ази, Евроази, Ойрхи Дорнод, Хойд Африк, Зүүн Ази, Номхон далай, Латин Америк болон Карибийн тэнгисийн орнуудаас ч бүртгүүлжээ.
Энэ уралдаанд оролцох хүсэлтэй сэтгүүлчид http://awards.earthjournalism.org вөб хуудсанд хандан бүртгүүлснээр Байгаль Дэлхийн Төлөө Сэтгүүл Зүйн Шагналын талаарх тодорхой мэдээллийг авах боломжтой болох юм.
Сэтгүүлчид ээ! Байгаль Дэлхийн Төлөө Сэтгүүл Зүйн Шагналын төлөө уралдаанд идэвхитэй оролцож бүтээлээ явуулаарай.