“Глоб Интернэшнл” ТББ Хэвлэлийн Хүрээлэнтэй хамтран “2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр сэтгүүлчид хэрхэн ажиллав?” нээлттэй хэлэлцүүлгийг 2009 оны 06-р сарын 10-нд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт хэвлэл мэдээллийн зарим байгууллагын удирдлагууд, сэтгүүлчид, сэтгүүл зүйн багш судлаачид, хөндлөнгийн мэргэжилтэн ажиглагчид, иргэний нийгэм, олон улсын байгууллагын төлөөлөл оролцов.
“Глоб Интернэшнл” ТББ сонгуулийн сурталчилгааны хамгийн идэвхтэй үе болох сүүлийн 15 хоногийн турш үндэсний хэмжээнд өргөн нэвтрүүлэг эрхэлдэг МҮОНТВ, UBS, ТВ5, ТВ9, 25 суваг телевизийн сонгуулийн сурталчилгаанд хийсэн мониторинг, Монголын хэвлэлийн хүрээлэн МҮОНР-гийн нэвтрүүлэг, өдөр тутмын “Өнөөдөр”, “Өдрийн сонин”, “Зууны мэдээ”, “Ардын эрх”, “Зууны мэдээ”, “Нийгмийн толь”, “Өглөөний сонин”, “Үндэсний шуудан”, 7-10 хоног тутмын “Хүмүүс”, “Сэрүүлэг”, “Монголчуудын амьдрал” сонинд хийсэн мониторингийн дүнг тус тус танилцуулав.
МҮОНР, сонинуудад хийсэн мониторингийн дүн
Телевизүүдэд хийсэн мониторингийн дүн