Бид үнэнийг хэлэхийг хүсэж байна. Гэвч:

         Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр зохион байгуулсан  “Шинэ үе – Шударга сэтгүүл зүй” уулзалт – ярилцлагад оролцсон сэтгүүлч мэргэжлээр оюутан бэлтгэдэг 20 их, дээд сургуулийн 12-ынх нь багш, оюутнууд Сэтгүүлч оюутны эвслийн санаачилгыг дэмжин Монголын сэтгүүл зүйг шударга, хариуцлагатай, ёс зүйтэй байлгахын төлөө дуу хоолойгоо нэгтгэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд, удирдлагууд, хууль тогтоох байгууллагад хандан УРИАЛГА гаргасан юм.

                   Бид ҮНЭНИЙГ ХЭЛЭХИЙГ ХҮСЭЖ БАЙНА. ГЭВЧ:

      
Эрх зүйн ээлтэй орчин ШААРДЛАГАТАЙ байна. 

           - Мэдээллийн эрх чөлөөг хуульчлах
           - Хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмчлөлийг ил тод болгох, хэвлэл мэдээллийн хэрэгсийн бөөгнөрлийг зохицуулах
           - Өргөн нэвтрүүлгийн хэрэгслийг хуульчлан зохицуулах
           - Сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах 
           - Редакцийн хараат бус байдлыг баталгаажуулах
           - Эрүүгийн хуулиас Гүтгэлэг, доромжлолтой холбоотой заалтыг хасах
           - Төрийн нууцын тухай хуулийг шинэчлэх

        Өөрийн зохицуулалтын тогтолцоо бий болгох ХЭРЭГТЭЙ.

            
- Сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг мөрдөх механизм бий болгох
             - Хэвлэлийн консул байгуулах
             - Иргэдийн санал гомдлыг шүүхийн  өмнөх шатанд хэлэлцдэг болох

         Редакцийн ээлтэй орчин ХҮЛЭЭЖ БАЙНА.

            
- Редакцийн цензурыг халах
             - Сэтгүүл зүйн мэргэжлийн хэм хэмжээг дээдлэх
             - Хамтын гэрээтэй болох
             - Нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд туслах