
Сэтгүүлчид ёс зүйн салбарт хамтран ажиллах нь өөрсдийн хууль ёсны эрхээ Засгийн газраар зөвшөөрүүлж сургах сайхан боломж юм. Хэвлэлийн өөрийн зохицуулалт гэдэг нь мэргэжлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сайн дурын үндсэн дээр хамтын ёс зүйн зарчмаа зарлаж, эрх ба үүргээ тэнцвэржүүлж, хэрхэн мөрдөж байгаагаа нийгэмд мэдээлж байх ажиллагаа юм.
Энэ гарын авлага нь хэвлэлийн өөрийн зохицуулалтын тухай онол, мэдээллийн хэрэгслийн өөрийн зохицуулалтын амин сүнс нь болох Сэтгүүлчийн ёс зүйн зарчим, олон улсын практикт өргөн хэрэглэгддэг өөрийн зохицуулалтын байгууллагуудын загвар, Хэвлэлийн зөвлөл ба Омбудсмэны туршлагыг сэтгүүлчид, редакторууд, хэвлэлийн эзэд, сэтгүүл зүйн судлаачдад хүргэж байгаагаараа онцлог юм.
“Хэвлэлийн өөрийн зохицуулалт” гарын авлагатай холбоотой мэдээллийг 324627, 324764 утсаар лавлаарай.