Дэлхийн хэвлэл мэдээллийн салбарыг дэмжигч Интерньюс байгууллага Байгаль дэлхийн төлөө Сэтгүүл зүйн шагнал олгох болсноо Итали улсын Сиракуса хотод 2009 оны 4-р сарын 22-нд болсон Их Наймын Байгаль Орчны Сайд нарын уулзалтын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх дугуй ширээний хэлэлцүүлгийн үеэр зарласан байна.
Дэлхийн бүх орны сэтгүүлчид энэ уралдаанд оролцох, бүтээлээ явуулах боломжтой бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн талаар энэ жил хамгийн шилдэг бүтээл туурвисан бүх төрлийн мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчдэд олгох юм.
Нийт 14 төрлийн шагнал олгоно.
• Уур амьсгалын өөрчлөлтийн өнөөгийн байдлын талаар бичсэн шилдэг бичлэгт олгох Долоон Бүсийн Шагнал;
1) Сахарын Африк
2) Ойрхи Дорнод ба Хойд Африк
3) Өмнөд Ази,
4) Зүүн Ази ба Номхон Далай,
5) Евроази,
6) Латин Америк ба Кариб
7) Хойд Америк, Европ ба Австрали, Шинэ Зеланд
• Долоон сэдэвчилсэн бичлэгийн шагнал;
1) Яриа хэлэлцээний талаар бичсэн шилдэг бичлэгийн шагнал
2) Хүмүүсийн дуу хоолойг хүргэсэн шилдэг бичлэгийн шагнал
3) Эрчим хүчний талаар бичсэн шилдэг бичлэгийн шагнал
4) Ойн талаар бичсэн шилдэг бичлэгийн шагнал
5) Уур амьсгалын өөрчлөлт ба байгаль орчны талаарх шилдэг бичлэгийн шагнал
6) Уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох талаар бичсэн шилдэг бичлэгийн шагнал
7) MTV –ийн нэрэмжит шагнал
15 дахь буюу тусгай шагнал болох Дэлхийн Олон Нийтийн Шагналын эзнийг Facebook and Twitter зэрэг олон нийтийн интернет сүлжээгээр Долоон Бүсийн болон Зургаан сэдэвчилсэн бичлэгийн шагнал хүртсэн бүтээлүүд дундаас олон нийтийн саналыг онлайн-аар аван шалгаруулах юм.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд хэвлэл, мэдээллийг анхаарлыг хандуулахад чиглэсэн энэ уралдааны шагналыг Копенгаген хотод энэ оны 12-р сард болох НҮБ-ийн Уур амьсгалын өөрчлөлтийн Бага хурлын ёслолын ажиллагаан дээр гардуулна.
Сэтгүүлчид ээ! http://awards.earthjournalism.org вэб хуудсанд хандан бүртгүүлснээр Байгаль Дэлхийн Төлөө Сэтгүүл Зүйн Шагналын талаарх тодорхой мэдээллийг авч, бүтээлээ 2009 оны 9-р сарын 7-ны дотор илгээгээрэй.