Ховд аймгийн малчдад зориулсан сургалт
2009/06/25
“Бизнесийн мэдээлэл” төслийн хүрээнд 2009 оны 06-р сарын 14-17-ны өдрүүдэд Ховд аймгийн Ховд хотоос 10км-т “Шүүтийн тохой” жуулчны баазад малчдад зориулсан сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтын бүх хичээл монгол гэрт явагдсан бөгөөд, уламжлалт нүүдлийн байр нь орчин үеийн мэдээллийн шинэ технологийг сургах сургалтын талбар болсон нь нэн сонирхолтой байлаа.
Сургалтанд малчин /малтай, мөн давхар бизнес эрхэлдэг/ 19, малчин бус 2 хүн оролцсоноос насны хувьд 20-30 настай 7, 31-40 настай 6, 41-50 настай 4, 51-60 настай 3, 61-70 настай 1 хүн байв.
Дэлгэрэнгүйг http://globeinter.org.mn/?cmd=Record&id=654&menuid=390