“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагаас 2009 оны сүүлчээр хөдөөгийн хөгжлийг дэмжихэд мэдээлэл харилцааны технологийг хэрхэн үр дүнтэй ашиглах талаар хэлэлцэх зорилго бүхий олон улсын хурал - хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байна. Манай байгууллагаас Парис хотноо төвтэй Интерньюс-Европ байгууллагатай хамтран Европын Холбооны Азиаинвест хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй “Бизнесийн мэдээлэл” төслийн хүрээнд зохион байгуулах олон улсын энэ хуралд Афганистан, Казахстан, Киргиз, ОХУ-ын Буриад, Халимаг, БНХАУ-ын Өвөр Монголоос зочид урих төлөвлөгөөтэй байна.
Хурлын үеэр доорхи чиглэлээр мэдээлэл, туршлага, санал солилцоно. Үүнд:
o Эдийн засаг, газар зүйн хувьд мэдээлэл, харилцааны технологи ашиглах боломж
o Дээрх боломжтой холбогдуулан малчид, жижиг дунд бизнес эрхлэгч, хөдөөгийн хөдөлмөрчдийн мэдээллийн хэрэгцээ
o Дээрх хэрэгцээг хангахад шинэ технологийг хэрхэн ашиглах
o Бизнес хөгжүүлэхэд мэдээллийн үүрэг. Үүнтэй холбогдуулан:
- Мэдээллийн үйлчилгээ ( одоо байгаа болон байж болох)
- Төр, иргэний нийгэм, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, үйлчлүүлэгчдийн хамтын ажиллагаа, түншлэл,
Манай байгууллага 2007 онд энэ төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойш, малчдын дунд мэдээллийн хэрэгцээний суурь судалгаа хийж, Өвөрхангай, Хэнтий, Ховд, Хөвсгөл, Дорноговь аймагт малчдад зориулсан сургалт зохион байгуулсан юм. Сургалтын үеэр малчдад Интернэт, гар утсыг хэрхэн үр өгөөжтэй хэрэглэх тухай орон нутаг дахь байгууллагуудтай хамтран хичээл зааж, дадлага хийсэн билээ. Мөн МҮОНР, Өвөрхангай, Хэнтий, Ховд, Хөвсгөл, Өмнөговь аймгийн радиотай хамтран бизнес мэдээлэл түгээж байна. Энэ ажлыг манай дэргэд байгуулагдсан Бизнес мэдээллийн агентлаг гүйцэтгэж байгаа юм.
Иймд дээрх чиглэлээр өөрийн хуримтлуулсан туршлага, хийсэн судалгаа, үйл ажиллагааны тухай танилцуулж, мэдээлэл солилцохыг урьж байна.
Илтгэл тавих, туршлагаа танилцуулах, мэдээлэл өгөх, зөвлөгөө өгөх, хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй байгууллагууд доорхи хаягаар бидэнд хандана уу.
Х.Наранжаргал, тэргүүн 324764, 99288924, hnaran@globeinter.org.mn
Ч.Мөнхзул, Бизнес мэдээллийн агентлагийн захирал: 315326, 99096865, 98096865, munkhzul@bia.mn
“Бизнесийн мэдээлэл” төслийн талаар дэлгэрэнгүй http://globeinter.org.mn/?cmd=Record&menuid=390