Монгол улсын Ерөнхийлөгч 2009 оны 09 сарын 29-ний өдрийн 120 тоот зарлигаар “Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн ажиллах журам”-ыг шинэчлэн баталсантай холбогдуулан Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн бүрэлдхүүнийг шинээр томиллоо. “Глоб Интернэшнл” ТББ-ын хуульч Г.Даваахүү Олон нийтийн зөвлөлийн Олон нийтийн харилцааны дэд зөвлөлд ажиллахаар болжээ.
Авлигатай тэмцэх газрын дэргэдэх “Олон нийтийн зөвлөлийн ажиллах журам”
Олон нийтийн зөвлөлийн бүрэлдхүүн
“Глоб Интернэшнл” ТББ нь 2009 оны 6-р сард “Ил тод байдлын төлөө түншлэлийн сан”-гийн дэмжлэгтэйгээр “Олон нийтийн зөвлөлийг чадавхжуулж авлигыг бууруулъя” төслийг амжилттай хэрэгжүүлж дууссан бөгөөд энэ төсөл нь Олон нийтийн зөвлөлийг чадавхижуулах замаар Авлигатай Тэмцэх Газрын авлигыг бууруулах үйл ажиллагаанд нь бодитой хувь нэмэр оруулах зорилготой байсан юм.
Төслийн тухай дэлгэрэнгүйг
http://www.globeinter.org.mn/index.php?cmd=Record&menuid=356
“Глоб Интернэшнл” ТББ-ын хуульч Г.Даваахүү АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн боллоо
2009/10/01