“Глоб Интернэшнл” ТББ “Бизнесийн мэдээлэл” төслийнхөө хүрээнд нээсэн бичил радио студидээ анхны цуврал нэвтрүүлгээ бэлтгэн Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь, Ховд, Хөвсгөл, Дархан-Уул зэрэг 6 аймгийн орон нутгийн гэрээт радионуудаар дамжуулан сонсогчиддоо хүргэж эхэллээ.
Анхны нэвтрүүлгүүдээ “Бизнесийн мэдээлэл” төслийн хүрээнд Өвөрхангай, Дорноговь, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн малчдад зориулсан сургалтын үеэр авсан судалгааны дүн, сургалтанд оролцогчдын санал хүсэлтэнд үндэслэн жүжигчилсэн хэлбэрээр илэрхийлж, тухайн асуудлыг шийдэх гарц, арга замыг сурвалжлан хүргэх замаар хийсэн нь бизнес мэдээллийн нийтлэг арга барилаас ялгарч сонсогчдод ойлгоход хялбар болсон.
Дэлгэнгүйг http://globeinter.org.mn/?cmd=Record&id=674&menuid=390