Сэтгүүлч Г.Дашрэнцэнг АТГ-аас дууджээ

Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч Баасанбямба сэтгүүлч Г.Дашрэнцэнг байцаахаар дууджээ. Харин эрхэм сэтгүүлч байцаагчтай очиж уулзаагүй байгаа бололтой. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг тус газраас шалгаж буйтай холбоотойгоор ийн дуудсан болов уу хэмээн мэргэжил нэгт нөхөд нь таамаглаж байна.
         Сэтгүүлч Г.Дашрэнцэн Н.Энхбаяртай холбоотой гэгддэг сая доллар, гурван өрөө байр, бурхны телевизийн асуудлыг анх хөндөн бичиж байсан юм.

        Сэтгүүлч хэргийн гэрч болдоггүй, харин аливаа асуудлыг хөндөж, холбогдох хүмүүсийн сонорт хүргэх үүрэгтэй гэдгийг авлигатай тэмцэгчид мэдэх биз ээ.

Эх сурвалж:  Т.Нар  “Өдрийн шуудан” сонины 2009-10-06-ны өдрийн № 05-р