Телевизийн нэвтрүүлгийн санаа хөгжүүлэх уулзалт
2009/10/22
Телевизийн нэвтрүүлгийн санаа хөгжүүлэх уулзалт 2009 оны 10 сарын 20-нд Марко Поло зочид буудлын уулзалтын танхимд боллоо. “Глоб Интернэшнл” ТББ-ын Бизнес мэдээллийн агентлаг МҮОНРТ-тэй хамтран бизнесийн мэдээллээр дамжуулан иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, хувь нэмэр оруулах зорилгоор “Танд боломж олгоё” /ажлын нэр/ телевизийн нэвтрүүлэг бэлтгэхээр төлөвлөж байна.
Нэвтрүүлэг нь иргэдэд жижиг, дунд бизнес эрхлэх сонирхол төрүүлэх, санаа өгөх, жижиг дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг олгох, хот хөдөөгийн иргэдэд бизнесийн харилцаа, бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах, солилцох зах зээл бий болгох зорилттой юм.
Дэлгэрэнгүйг ... http://globeinter.org.mn/?cmd=Record&menuid=338