Төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаатай танилцав

Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хороо нь Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим ажлыг төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэхээр төлөвлөсөн.

          Энэхүү арга хэмжээний бэлтгэл ажлын хүрээнд хүний эрхийг хангах чиглэлээр идэвхтэй ажилладаг Нээлттэй нийгэм форум, Хүний эрх ба хөгжил төв, Эмнести Интернэшнл, Глоб интернэшнл, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Монголын үйлдвэрчний эвлэл, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо зэрэг  төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаатай танилцав.

       http://www.humanrights.mn