“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага Парис хотноо төвтэй Интерньюс-Европ байгууллагатай хамтран Европын холбооны «Азид зориулсан хөрөнгө оруулалт» хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Бизнесийн мэдээлэл” төслийн хүрээнд Улаанбаатар хотноо 3 хоногийн олон улсын бага хурал зохион байгуулж, Монгол, Афганистан, Казахстан, Киргиз, Халимаг, ОХУ, БНХАУ-ын ӨМӨЗО зэрэг орны 120 гаруй зочид, төлөөлөгчдийг урихаар төлөвлөж байна.
Хэзээ: 2010 оны 4 сарын 27-29
Хаана: Монгол улс, Улаанбаатар хот
Сэдэв: Мэдээлэл харилцааны технологи ашиглан Монгол болон төв Азийн улс орнуудын хөдөө нутгийн бизнесийн хөгжлийг сайжруулах нь
Оролцогчдын тоо: Монгол, БНХАУ болон Төв Азийн 80 гаруй оролцогч
Дэлгэрэнгүйг http://globeinter.org.mn/index.php?cmd=Record&menuid=338
“Монгол улс болон Төв Азийн орон нутгийн бизнес,зах зээлийн хөгжилд мэдээлэл, харилцаа холбооны гүйцэтгэх үүрэг” олон улсын бага хурал
2010/03/04