НҮБ-ийн Хүний эрхийн зөвлөл Монгол улсын хүний эрхийн төлөв байдлыг дүгнэн хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага Австралийн Засгийн газрын Хүний эрхийн жижиг тэтгэлгийн хөтөлбөр, ННФ-ын дэмжлэгтэйгээр “UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь” төслийг 2010 оны 3-р сарын 1-нээс хэрэгжүүлж эхэллээ.
Зорилго:
UPR -ийн тухай олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлж, энэ асуудлаарх нийгмийн үзэл бодлыг төлөвшүүлэх
Зорилт:
Мэдээлэл түгээх ажлын хүрээнд иргэдэд дараахь мэдээллийг түгээж, мэдлэг олгоно. Үүнд:
• Монголын нөлөө бүхий гол ХМХ, мэдээллийн бусад сувгаар дамжуулан UPR, түүний үйл явцын тухай мэдээлэл түгээнэ
• UPR-ийн тухай ойлголт, мэдлэгтэй болсон 30 сэтгүүлчээр дамжуулан бүх төрлийн зөв мэдээ, мэдээлэл
• Хөдөө, орон нутгийн төрийн бус байгууллагууд, иргэд Үндэсний илтгэлд хувь нэмэр оруулахад уриалан дуудах, нөлөөлөх хэлэлцүүлгүүд, ярилцлага, сурвалжлага, сэтгүүл зүйн бусад бүх хэлбэрийн мэдээ, мэдээлэл
Дэлгэрэнгүйг http://www.globeinter.org.mn/?cmd=Record&menuid=360