“Глоб Интернэшнл” ТББ Хэвлэлийн эрх чөлөөний 2009 оны тайланг бэлтгэн хэвлүүллээ. Энэ тайлан нь Монголын сэтгүүлчид мэргэжлийн эрхээ хэрхэн эдэлж буй, тэдний олон нийтийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа шударгаар биелүүлэх боломж нь аль хэр байгааг баримтад тулгуурлан монголын хэвлэлийн эрх чөлөөний өнөөгийн дүр төрхийг харуулах зорилготой юм.
2009 онд хэвлэл мэдээллийн эрх чөлөөг баталгаажуулах чиглэлээр эрх зүйн нааштай өөрчлөлт гарсангүй.
Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөөг хамгаалсан зарим нааштай хууль тогтоомж байгаа хэдий ч амьдрал дээр хэвлэл мэдээллийн эрх чөлөө, сэтгүүлчдийн мэргэжлийн эрх зөрчигдсөөр байна. Сэтгүүлчийн мэргэжлийн эрх ийнхүү зөрчигдөх нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарлаж, сэтгүүлчид үнэн мэдээлэл түгээж чадахгүйд хүрч, ардчилал, нийгмийн эрх ашигт бодитой хор хохирол учруулж буй юм. Манайд цагдан хяналт (цензур)-ыг хуулиар хориглосон ч ил болон далд хэлбэрээр байсаар байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хяналт тогтоож, сэтгүүлчдийг өөртөө үйлчлэхийг шаардах нь ардчиллын мөн чанар, хэм хэмжээ, зарчмаас гадуур үл тэвчиж болох үйлдэл билээ.
Өмнөтгөлөөс гадна энэ тайлан хоёр бүлэгтэй. Эхний бүлэгт “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагаас 2009 онд хэвлэлийн эрх чөлөөний байдалд онцолж буй зүйлийг оруулсан болно.
Хоёрдугаарт бүлэгт иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулж буй болон хязгаарлаж буй үндэсний хууль тогтоомжийн тухай мэдээлэл багтсан.
Дэлгэрэнгүйг https://www.gic.mn/post/r/646