Хэвлэл Мэдээллийг Өмгөөлөх Санаачилга нь төрийн бус байгууллага бөгөөд дэлхийн бүхий л бүс нутагт өөрсдийн үг хэлэх эрх чөлөөг хамгаалахаар хичээж байгаа сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн ажилчдад хууль зүйн тусламж дэмжлэг үзүүлдэг.
2008 онд байгуулагдсан тус байгууллага нь хуулийн маргаанд өөрсдийн эрхийг хамгаалахаар зорьж буй хэвлэлийнхэнд туслах бололцоотой нөөц боломжуудыг нэмэгдүүлэх мөн эдгээр нөөц боломжийг хамгийн их хэрэгтэй газарт нь чиглүүлэх зорилготойгоор байгуулагдсан.
Хэвлэл Мэдээллийг Өмгөөлөх Санаачилга нь тухайн салбарт ажиллагсдын хуулийн талаархи мэдлэг, чадавхи, үр ашгийг нэмэгдүүлэх санаачлагыг дэмжих замаар хэвлэл мэдээллийн өмгөөллийн чадавхийг дэлхий даяар бэхжүүлэхээр ажиллаж байна.
Тус байгууллага нь Лондонд төвлөрч, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалахад анхаарлаа хандуулдаг бүхий л газрууд болох зөвлөхүүд, хандивлагчид, орон нутгийн, үндэсний болон олон улсын байгууллагууд, хэвлэл мэдээллийн болон хүний эрхийн туршлага бүхий хуульчдын дэлхий дахиныг хамарсан сүлжээтэй нягт хамтран ажилладаг.
Дэлгэрэнгүйг мэдээлэл авахыг хүсвэл www.mediadefence.org эсвэл soyoloo@forum.mn -ээр холбогдоно уу.
Дэлгэрэнгүйг http://www.forum.mn/index.php?sel=project&obj_id=3753
Хэвлэл Мэдээллийг Өмгөөлөх Санаачилга
2010/05/15