Чөлөөт хэвлэл бол чөлөөт ард иргэд
(1987 оны 1-р сард Лондон хотноо болсон "Дэлхийн эрх чөлөөний дуу хоолой" хэмээх цагдан хяналтын эсрэг олон улсын бага хурлаас баталсан "Чөлөөт хэвлэлийн харти"-аас)
Ардчилсан нийгэмд ард түмэн мэдэх эрхтэй. Үүнийг бид мэдээллийн эрх чөлөө гэж нэрлэдэг. Мэдээллийн эрх чөлөө нь мэдээлэл хайх, олж авах, хүлээн авах, түгээх бүлэг эрхээр дамжин хэрэгждэг. Мэдэх эрх нь төр засгийн аливаа ардчилсан тогтолцооны амин чухал зорилго болох хариуцлагатай байх чадвартай салшгүй холбоотой. Мэдээллийн урсгал чөлөөтэй байвал илүү үр дүн бүхий засаглал бий болж, олон нийтийн эрх мэдлийг хянах боломж нь сайжирна.
Мэдээлэлгүй хариуцлага гэж үгүй. Мэдээлэл бол эрх мэдэл юм. Аль хэр олон хүн мэдээлэлтэй байна тэр хэмжээгээр эрх мэдэл илүү олон хүний хүртээл болдог. "Мэдээллийн эрх чөлөө бол хүний язгуур эрх бөгөөд НҮБ-аас эрхэмлэдэг хүний бусад эрхийн үндсэн хэмжүүр мөн" гэж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн анхдугаар чуулга уулзалтын 59 тоот тогтоолд заасан байдаг. Мэдээлэл олж авах тухай хууль тогтоомж нь иргэдийн мэдэх эрхийг хуульчлан баталгаажуулдаг. Манай Улсад ийм хууль одоогоор байхгүй.
Мэдээллийн эрх чөлөөний тухай хууль нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийн үйл ажиллагааг илүү үр дүнтэй, бодитой болгоно.
Ард түмний мэдээлэл олж авдаг хамгийн түгээмэл хэрэгсэл бол хэвлэл мэдээлэл юм. Хэвлэл мэдээлэл олон нийтэд үнэнийг хэлэхийн тулд хараат бус байх ёстой.
Мэдээлэл, онол, арга зүйн улирал тутмын “Шударга ёс” сэтгүүлийн 2010 № 02/3/-рт
“Глоб Интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргалын “Хэвлэл мэдээллийн шударга ёс” нийтлэлээс
Бүрэн эхээр нь PDF хувилбараар уншина уу.
Чөлөөт хэвлэл бол чөлөөт ард иргэд