“Глоб Интернэшнл” ТББ, АНУ-ын Азийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн эрх зүйн орчинг бүрдүүлэх нь” төслийнхээ хүрээнд 2010 оны 11-р сарын 19-ний өдөр Нийслэлийн захирагчийн ажлын албаны Хангарьд ордны хурлын А танхимд “Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин ба тулгамдсан асуудлууд” дугуй ширээний ярилцлага зохион байгууллаа.
Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчныг сайжруулах хэрэгцээ шаардлагыг хөндөн ярилцах, тулгамдсан асуудлуудаа тодорхойлох зорилгоор
• Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин, нийтлэг зохицуулалтууд
• Өөрийн зохицуулалтын мөн чанар, хэрэгцээ
• Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын онцлог, түүнийг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага
гэсэн 3 бүлэг асуудлын хүрээнд дараах илтгэлүүдийг сонсож хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Дэлгэрэнгүйг http://globeinter.org.mn/?cmd=Record&menuid=364