Дэлхийн редакторуудын XҮII чуулган

“Глоб Интернэшнл” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга,  сэтгүүлч  Б.Галаарид Германы Хамбург  хотод болсон “Дэлхийн редакторуудын XVII чуулган”-д оролцоод ирсэн юм.  Чуулганд 77 орны 680-аад мэргэжлийн судлаач, сэтгүүлчид болон цахим  хэвлэл мэдээллийнхэн оролцож хэвлэмэл сонин, сэтгүүлийн ирээдүйн хөгжлийн талаар  хэлэлцжээ. 

Чуулганы үеэр Дэлхийн сонины холбооны 2010 оны  “Алтан үзэг”  шагналыг гардуулах ёслол болж  Ираны сэтгүүлч   Ахмад Зед Абад  олгохоор шийдвэрлэсэн байна.  Тэрээр Ираны одоогийн засгийн газрыг шүүмжилж бичсэнийхээ төлөө 6 жилийн ял сонсоод  шоронд хоригдож байгаа тул  шагналыг Ираны зохиолч нийтлэлч, 2006 оны “Алтан үзэг” шагналт Акбар Ганжи гардаж авчээ.

2011 оныДэлхийн редакторуудын  чуулган   10-р сард Австрийн Вена хотод  болох бөгөөд  чуулгантай давхцан Дэлхийн сонинуудын 63 дугаар конгресс, “Info service- 2011” экспо  гэсэн 3 том арга хэмжээ нэгэн зэрэг болох юм байна.

Дэлгэрэнгүйг
“Өдрийн сонин”-ы сэтгүүлч Д.Цогзолмаагийн “Б.Галаарид:  Хэвлэмэл сонин  ирээдүйд үргэлж ялагч байр суурин дээр байна гэсэн дүгнэлт гарсан”  ярилцлагыг  PDF хувилбараар унших  буюу http://www.wefhamburg2010.com үзээрэй.