Хэвлэлийн бага хурал: “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага сэтгүүлчийг эрүүгийн хуулийн гүтгэлэг, доромжлолын зүйл ангиар шийтгэхийг эсэргүүцэж байна

“Глоб Интернэшнл” ТББ 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 14.00 цагт “Монгол ньюс” компаны байранд хэвлэлийн бага хурал хийж сэтгүүлчийг эрүүгийн хуулийн гүтгэлэг, доромжлолын зүйл ангиар шийтгэхийг, хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг бүрэн дампуурч, зогсооход хүргэж болзошгүй их хэмжээний төлбөр нэхэмжилснийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ.

Хэвлэлийн бага хуралд “Глоб Интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал, “Зууны мэдээ” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Эрдэнэсолонго, өмгөөлөгч Ц.Монгол нар оролцож сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.  

“Глоб Интернэшнл” ТББ-ын мэдэгдлийг энд дарж уншина уу.

Олон улсын сэтгүүлчдийн холбооноос "Глоб Интернэшнл" ТББ-ыг дэмжиж ирүүлсэн мэдэгдлийг энд дарж уншина уу.