“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага “Орон нутгийн засаглалын ил тод байдлыг дэмжиж авлигыг бууруулах нь” төслийн хүрээнд 2010 оны 12-р сарын 4-нөөс 7-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Гучин-ус сумын төвд тус сумын иргэд, төрийн албан хаагчдад зориулсан сургалт зохион байгууллаа. Сургалтанд сумын 16 иргэн, 27 төрийн албан хаагчид оролцлоо.
Сургалт нь иргэдэд авлигатай тэмцэхэд мэдээллийн эрх чөлөөний гүйцэтгэх үүрэг, ил тод, сайн засаглалын ач холбогдол, төрийн мэдээллийг олж авах тухай ойлголт, үзэл санааг таниулж мэдрүүлэх, төрийн албан хаагчдад олон нийтэд мэдээлэл хүргэх тэдний үүрэг, иргэдийн санал хүсэлтэд хэрхэн зохистой хариу өгөх талаар сайн мэдлэг олгох зорилготой байв.
Дэлгэрэнгүйг http://globeinter.org.mn/?cmd=Record&menuid=363