"Глоб Интернэшнл" ТББ, АНУ-ын “Ил тод байдлын төлөөх түншлэлийн сан”-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Орон нутгийн засаглалын ил тод байдлыг дэмжиж авлигыг бууруулах нь” төслийн хүрээнд “Таны мэдэх эрх” аудио, “Авлигатай тэмцье” богино хэмжээний видео гарын авлагууд бэлтгэлээ.
Авлигатай тэмцэхэд мэдээллийн эрх чөлөөний гүйцэтгэх үүрэг, ил тод, сайн засаглалын ач холбогдол, төрийн мэдээллийг олж авах тухай ойлголт, үзэл санааг олон нийтэд таниулж мэдүүлэх зорилгоор бэлтгэсэн эдгээр гарын авлагуудыг Өвөрхангай аймгийн Гучин ус, Хэнтий аймгийн Баянхутаг сумын иргэд, төрийн албан хаагчдад зориулсан сургалтанд оролцогчдод тарааж 8 аймгийн радио, телевизээр олон нийтэд үзүүлж байна.
Дэлгэрэнгүйг http://globeinter.org.mn/?cmd=Record&id=820&menuid=363
“Таны мэдэх эрх”, “Авлигатай тэмцье” аудио, видео гарын авлага
2010/12/22