“Freedom House” олон улсын байгууллага 2011 оны 5-р сарын 2-нд Дэлхийн улс орнуудын Хэвлэлийн эрх чөлөөний байдлын 2010 оны тайланг танилцуулжээ.
“Freedom House” 2010 онд 196 улс орны хэвлэлийн эрх чөлөөний болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн бие даасан байдлын судалгаанд үндэслэн улс орнуудын хэвлэлийн эрх чөлөөний түвшинг ЧӨЛӨӨТЭЙ, ХАГАС ЧӨЛӨӨТЭЙ, ЧӨЛӨӨТЭЙ БУС гэж ангилсан байна.
Үүнд 68 орон буюу 35% нь чөлөөтэй, 65 буюу 33% нь хагас чөлөөтэй, 63 буюу 32% нь чөлөөтэй бус ангилалд оржээ.

Хэвлэлийн эрх чөлөөний 2011 оны газрын зураг /том/
Монгол улс хэвлэлийн эрх чөлөөний түвшингээрээ 196 орноос 82-рт бичигдэж хагас эрх чөлөөтэй орнуудын эгнээнд багтжээ.
Улс орнуудын хэвлэлийн эрх чөлөөний 2011 оны түвшинг харуулсан хүснэгт
Хэвлэлийн эрх чөлөөний түвшинг үнэлэхдээ мэдээллийн урсгалд тавьж буй дарамт шахалт, хэвлэл, телевиз ба интернетэд суурилсан мэдээллийн байгууллагууд үйл ажиллагаагаа чөлөөтэй айдас дарамтгүйгээр явуулж буй эсэх зэрэг янз бүрийн арганд үнэлэх систем нь тулгуурладаг байна. Түүнчлэн, улс орон бүрийн олон нийтэд хүргэх дотоодын болон олон улсын эх сурвалжаас авсан мэдээ, мэдээллийг сарниулах, саад болох түвшнийг энэхүү судалгаа үнэлж дүгнэжээ.
Хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаа явуулж буй хууль эрх зүйн орчин; мэдээ болон мэдээллийн хэрэгсэлд тавьж буй улс төрийн хяналтын зэрэг түвшин; агуулгад тавьж буй эдийн засгийн дарамт, төр болон төрийн бус этгээдийн зүгээс сэтгүүлчдийн амь насанд халдахаас эхлээд бусад хуулиас давсан түрэмгийлэл, дарамт доромжлол гэх мэт хэвлэлийн эрх чөлөөний эсрэг зөрчлүүд зэрэг шалгууруудаар хэвлэлийн эрх чөлөөний түвшинг үнэлсэн байна.
Freedom House нь жил бүр дэлхий дахины хэвлэлийн эрх чөлөөний байдлыг хянаж тайлан гаргадаг АНУ-ын Вашингтон хотноо төвтэй бие даасан, чөлөөт, засгийн газрын бус байгууллага юм.
Дэлгэрэнгүйг http://freedomhouse.org/template.cfm?page=668