|
Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг VI хороо, Эрх чөлөөний талбай, Дипломат 95 цогцолбор, 70 тоот. |
|
2011 оны 05-р сарын 16 -ны өдөр № 19 Улаанбаатар хот Төрийн нарийн бичгийн дарга ноён Г.Баясгалан Танаа Санал хүргүүлэх тухай Эрүүгийн хуулийн 110-р зүйлийн доромжлох, 111-р зүйлийн гүтгэх зүйл заалт нь үзэл бодлоо илэрхийлэх, мөн хэвлэлийн эрх чөлөөг хатуу хязгаарласан, шүүмжлэлийг боогдуулах, няцаах, сэтгүүлчдэд айдас хүйтэс төрүүлэх зэргээр хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн эсрэг цензур болон ашиглагдаж, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хөгжлийг хязгаарлаж буй тухай бид олон жил ярьж байгаа билээ. 2000 оны 12-р сарын 1-нд НҮБ-аас тунхаг гаргаж, “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээллийн чөлөөт урсгал, санаа бодлын асуудал дэлхийн олон оронд хямралт байдалд байна. Энэ нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний явцад нь сэтгүүлч, бусад хүмүүс рүү дайрч давшлах (цензурдэх), гүтгэлэг, доромжлолын хатуу хуулиар хохироох гэсэн хоёр хэлбэрээр илэрч байна” гэсэн бөгөөд “Гишүүн орнууд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эрхийг үл хязгаарлах байдлыг хангахын тулд гүтгэлгийн эсрэг хуулиа эргэн нягталж, үүнийгээ олон улсын өмнө хүлээсэн үүрэгтээ нийцүүлэхийг” уриалсан байдаг. Иймд Танаар уламжлан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Ажлын хэсэгт хандан үзэл бодлоо илэрхийлсэний төлөө Эрүүгийн хуулиар шийтгэл ногдуулдаг одоогийн практикийг халж, хуульд зохих нэмэлт өөрчлөлт оруулна гэдэгт найдаж байна. Жич: Манай байгууллагаас эрхлэн гаргасан “Гүтгэлэг, доромжлол гэмт хэрэг мөн үү?” гарын авлагыг хүргүүлэв.
|
“ГЛОБ ИНТЕРНЭШНЛ” ТББ