УИХ-ын чуулганы 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар батлагдсан "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль" Төрийн мэдээлэл сэтгүүлийн 26-рт бүрэн эхээрээ хэвлэгдсэнээр хүчин төгөлдөр болж үйлчилж эхэллээ. Уг хуулийн 7, 8 дугаар зүйл, 9.1.5 дахь заалт, 9.3 дахь хэсэг, 10 дугаар зүйлийг 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө.
Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль 6 бүлэгтэй. Үүнд:
Нэгдүгээр бүлэгт: хуулийн зорилт, мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль тогтоомж, хуулийн үйлчлэх хүрээ, хуулийн нэр томъёоны тодорхойлолт, мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөг хангах үйл ажиллагаанд баримтлах зарчмын тухай;
Хоёрдугаар бүлэгт: мэдээллийн ил тод байдын төрөл, мэдээллийн ил тод байдыг хангах зорилгоор төрийн байгууллага /олон нийтийн радио телевиз/-аас авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай;
Гуравдугаар бүлэгт: иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл авах эрх болон төрийн байгууллага /олон нийтийн радио телевиз/-аас иргэн, хуулийн этгээдэд мэдээлэл өгөх журмын тухай;
Дөрөвдүгээр бүлэгт: зарим төрлийн мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд өгөхийг хориглох тухай;
Тавдугаар бүлэгт: мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих тухай;
Зургадугаар бүлэгт: мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага болон хууль хүчин төгөлдөр болох хугацааг тус тус тусгасан байна
Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг бүрэн эхээр нь энд дарж PDF хувилбараар татаж авч болно.